Изинис Эйрвэйз компани Чойбалсан хотоос ӨМӨЗО-ны Хайлаар хот руу нисдэг боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Изинис Эйрвэйз компани Чойбалсан хотоос ӨМӨЗО-ны Хайлаар хот руу нисдэг боллоо

Агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани нь 2009 оны 8-р сард өөрийн анхны олон улсын чиглэл болох нийслэл Улаанбаатар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн төв Хайлаар хотуудыг холбосон тогтмол нислэгийг эхлүүлсэн билээ. Дорнод аймаг дээгүүр өнгөрдөг байсан тус нислэг 2010 оны 03-р сарын 03-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн төв Чойбалсан хотоор дамжин өнгөрөхөөр боллоо. Ийнхүү Чойбалсан, Хайлаар хотууд шууд холбосон агаарын тээврийн үйлчилгээтэй болсноор Дорнод аймгийн иргэд Хайлаар хот руу түргэн шуурхай, тав тухтай аялах нөхцөл бүрдэж байгаа юм.

Изинис Эйрвэйз компани нь Улаанбаатар-Чойбалсан-Хайлаар чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагуудад нислэг үйлдэх юм. Түүнчлэн шинэ нислэг эхлүүлж байгаатай холбогдуулан Чойбалсан-Хайлаар чиглэлийн нислэгт супер хямдрал зарлаж нэг талын тийзний үнэ 50,000 төгрөг болж хямдраад байна.

Нислэгийн хуваарь
Улаанбаатар – Чойбалсан     
11:00-12:35
Чойбалсан – Хайлаар     
13:20-14:30
Хайлаар-Чойбалсан     
15:30-16:45
Чойбалсан-Улаанбаатар     
17:30-19:20
 
“Талын Сувд” гэж нэрлэгдсэн Хайлаар хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд хэсэгт орших Хөлөнбуйр аймгийн улс төр, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв юм. Хайлаар нь сүүлийн үед техник технологид суурилсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсролын салбарт амжилт олж буй орчин үеийн хятадын хот юм. Түүнчлэн тус хотын агаар, төмөр зам, авто тээвэр болон аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж байгаа аж. Хайлаар хотоос 25 чиглэлд нислэгтэй бөгөөд өдөр бүр Бээжин, Хөх хот, Харбин, Далиан, Шеньян, Манжуур зэрэг хотууд руу галт тэрэг явдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж