Изинис Эйрвэйз компани нь Улаанбаатар-Чойбалсан-Хайлаар чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагуудад нислэг үйлдэх юм. Түүнчлэн шинэ нислэг эхлүүлж байгаатай холбогдуулан Чойбалсан-Хайлаар чиглэлийн нислэгт супер хямдрал зарлаж нэг талын тийзний үнэ 50,000 төгрөг болж хямдраад байна.
Нислэгийн хуваарь
Улаанбаатар – Чойбалсан
11:00-12:35
Чойбалсан – Хайлаар
13:20-14:30
Хайлаар-Чойбалсан
15:30-16:45
Чойбалсан-Улаанбаатар
17:30-19:20
“Талын Сувд” гэж нэрлэгдсэн Хайлаар хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд хэсэгт орших Хөлөнбуйр аймгийн улс төр, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв юм. Хайлаар нь сүүлийн үед техник технологид суурилсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсролын салбарт амжилт олж буй орчин үеийн хятадын хот юм. Түүнчлэн тус хотын агаар, төмөр зам, авто тээвэр болон аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж байгаа аж. Хайлаар хотоос 25 чиглэлд нислэгтэй бөгөөд өдөр бүр Бээжин, Хөх хот, Харбин, Далиан, Шеньян, Манжуур зэрэг хотууд руу галт тэрэг явдаг байна.