“Оросын тагнуулчдыг” АНУ-д баривчилсан нь

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

“Оросын тагнуулчдыг” АНУ-д баривчилсан нь

Зургадугаар сарын 28-нд Америкийн цагдаагийнхан ба Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Оросын талд мэдээлэл өгсөн гэх Америкийн 11 иргэнээс 10-ыг нь баривчилжээ.
Тэдний арван нэг дэх хүнийг Кипрт баривчилсан боловч тэрээр барьцааны 28 мянган евро төлөн суллагдаж буудалд байхдаа сураггүй болсон байна. Цагдаагийн газар ирэх цагтаа ирээгүй  түүнийг эргэн очиход тэрээр буудлаасаа гараад явсан байжээ.
Америкийн тусгай албаныхан энэ тагнуулын сүлжээний гишүүдийг “хууль бусаар цагаачлагчид” гэж нэрлэсэн байв. Сэжигтэн хүмүүсийн хэнийг ч тагнуул хийсэн хэрэгт яллаагүй ба тэднийг хуйвалдаан хийсэн, мөнгө угаасан гэж буруутгаж байгаа ч энэ “тагнуулын дуулиан” дөнгөж дулаарч байгаа хоёр орны харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болох талтай.

Шүүхийн танхимаас хийсэн зураг. Оросын нууц албатай холбоотой гэх “хууль бус цагаачид” гэгдэх сэжигтнүүд. Зүүнээс баруунд: Анна Чэпмен, Вики Пелаэз, Ричард Мерфи, Синтия Мерфи ба Хуан Лазаро гэсэн хуурамч нэртэй хүн.

Вики Пелаэз ба Хуан Лазаро нарыг баривчилсан байрны дэргэд байгаа ХМТ-ны  ажилтнууд.

Вики Пелаэз ба Хуана Лазаро хоёрын  хоёр давхар байшин. Нью-Йорк. Йонкерз дүүрэг.

Арлингтон дахь энэ орон сууцанд “хууль бус цагаачид”-ын өөр хоёр мэдээлэгч Майкл Зоттоли ба Патрисия Миллз нар баривчлагджээ

Вашингтоны 10 дугаар гудамж ба Эйч Стрит хоёрын уулзвар. ХМТ-ны мэдээгээр Америкийн туршуул тэнд Михаил Семенкотой уулзан түүний хорон санааг илчилсэн гэх.

Сэтгүүлчид “хууль бус цагаачдын” хөршүүдээс ярилцлага авч байна. Тэднийг Оросын тусгай албатай холбоотой байсан гэдэгт хөршүүд нь итгэхгүй байгаа гэнэ.

Нью-Жерсийн  Монклэр дэх энэ байрнаас Ричард Мерфи, Синтия Мерфи хоёрыг баривчилжээ. Хоёр нэр нь хоёулаа хуурамч байв.

Хэргийн сэжигтэн Дональд Ховард Хэтфилд ба Трейси Ли Энн Фоли хоёрын байрны шуудангийн хайрцаг. Кэмбриж, Массачусетс.

Сэтгүүлчид Дональд Ховард Хэтфилд ба Трейси Ли Энн Фоли хоёрын байрны шуудангийн хайрцгийг сонирхож байгаа нь

“Хууль бус цагаачдын” хэргийг шүүх Ванкувер мужийн  Александрия хотын шүүхийн байр.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж