Жиргээний ертөнц “Бат инженер”-ээр амьсгалж байна

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Жиргээний ертөнц “Бат инженер”-ээр амьсгалж байна

Твийтер өнөөдөр Бат инженер нэрээр танигдсан жиргээч Ц.Батын мэдээллээр амьсгалж байна. Шүүхээс Ц.Батыг Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор түүний нэр төрд халдаж, удаа дараа үндэслэлгүй мэдээлэл түгээсэн гэсэн үндэслэлээр гурван сар 10 хоног буюу 100 хоногийн хугацаанд баривчлах шийдвэр гаргасан байна. Жиргээч Бат инженерийн “хэрэг”-ийг найман сарын хугацаанд шалгасан гэх бөгөөд түүнийг гурван сарын хугацаанд 5000 гаруй удаа А.Гансүхийн нэр төрд халдаж жиргэсэн хэмээн шүүх үзжээ.

Тухайлбал, Бат инженер өөрийн твийтр хуудсандаа, “Билэгсайханыг МИАТ-с хөөж явуултал би Гансvx, Женко, АН-ыг баалсаар л байх болно", "МИАТ-г энэ тэнэгээр доромжлуулсаар байхыг зөвшөөрхгүй”, “АТГ өөрийгөө шалгуулсан бvxнийг буруугүй гээд явуулчихдаг юм байх даа. Тийм биш юм бол Билэгсайханыг шалгуулах дуран дээр нь шалз хуйхлаасай” гэхчлэн жиргэжээ.

Цахим ертөнцөд жиргээч залууг дэмжсэн олон жиргээ байх ч "Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй", "Баримтгүй жиргэх ийм байдалд хүргэнэ" гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй байна. Хэзээний сэргэлэн жиргээчид энэ үйл явдлыг "Эзэн-100" гэдэг шиг "Бат-100 хоног" гэж нэрлээд амжжээ.

17.20 цаг.

17.00 цаг.

 

15.20 цаг. 

 

15.00 цаг.

 

14.00 цаг.

 

 

13.40 цаг.

Нэг твиттерчин нь хоригдсоныг эсэргүүцэж сошил орчинд суулт зарлан 100 аккаунт диактив хийгээч 😀

Дарга болоогүйнхээ төлөө хонзогнож гүтгээд баривчлах ял авсан батаас, ШУДАРГА зүйлийн төлөө тэмцээд 21 жилээр хоригдсон МӨНХБАЯР л хөөрхий..

Бат инженерийн шүүх хурал хэзээ болсон юм бэ?

"Шударга" байхыг хичээгч Батын бичсэнүүд ҮНЭН бсан бол Гансүх буруудах ёстой, Гансүх нь буруугүй бсан бол Бат шударгаа нотлох байсаан гэж.

Бат инженерийн энэ хэрэг дээр хэдүүлээ жиргээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх эсэхийг мэдэж авья. Хуульчид мэтгэлцээрэй

13.00 цаг.

Би Бат инжинерт дургүй бид бие биеээ дагадаггүй гэхдээ. Жиргээнийх нь төлөө хорьж байгаа бол түүнийг өмөөрхөд бэлэн байна.

Жиргээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзээгүй тохиолдолд Бат инженер буруугүй байсан юмуу?

Зөвхөн гүтгэх биш доромжлох ялгаварлан гадуурхах гэх мэт хэргээр олон хүнийг шийтгэж зохих ялыг нь өгч байсан жишээ гадаадад олон байна лээ.

Ахыгаа баригдах гээд аймаг руу ачигдаж байхад нь ч хэлж л байсан.. жиргээгээр хүн гүтгэвэл гэмт хэрэг гэж үздэг болоод байгаа гэж..

Инженер нэртэй хүн болгоныг хорино

12.30 цаг.

Бат инженерээ өмөөрнө өө. Мэдлэг боловсрол нь хориход биш агаарт байх ёстой хүнийх нь хувьд хүндэтгэлгүй яахав ээ. хурдан гаргаасай билээ.

Бат инженер баатар биш. Гансүх сайд өөгүй өндөг бүр биш. Гол нь хэн яагаад хоригдож байгаа нь сүүлийн үед улам учир битүүлэг болж байна.

Жиргээ албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болжээ, одооноос чээжний пан, сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй нь.

ЦАХИМ БОЛЖМОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж