Долларын ханш 30 төгрөгөөр буурлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Долларын ханш 30 төгрөгөөр буурлаа

Долларын ханш 30 төгрөгөөр буурлаа

Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкуудад зарагдаж байсан ам.долларын ханш 1905 төгрөгөөс уруудаж, өнөөдрийн байдлаар 1864 төгрөгтэй тэнцэв. Энэ нь долларын ханш  гурван хоногийн дотор 30 төгрөгөөр унасан үзүүлэлт юм. Сүүлийн саруудад долларын ханш өссөн шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын үнэ хямдарсантай холбон тайлбарлаж буй ч зарим хүмүүсийн хувьд зориудын зохимол өсөлт байж магадгүй хэмээн хардахад хүргээд буй.

Долларын ханш ийн огцом 30 төгрөгөөр унасан нь валютын ихээр хадгалж байсан хүмүүсийг багагүй алдагдал амсахад хүргэсэн гэх мэдээлэл байна.  Өнгөрсөн жилийн зунаас эхэлж  нийлүүлэлт буурсан гэдэг шалтгаанаар долларын ханш багагүй өссөн. Үүнээс бол аж ахуйн нэгжүүд алдагдалд орж,  Монголын ажил олгогчдын эздийн холбоо, ҮЭХ хамтран долларын ханшийг хүчээр барихыг уриалах болсон билээ.  Монголбанк долдугаар сарын сүүлээр долларын өсөлтийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ нэмсэн ч олигтой үр дүнд хүрээгүй. Тэгвэл өнөөдөр долларын ханш 30 төгрөгөөр огцом унасан ямар шалтгаан нь тодорхойгүй ч өнөөдрөөс эхлээд бага зэрэг суларч байгаа нь сайн мэдээ юм. Харин юанийн ханш энэ өдрүүдэд 310 төгрөгтэй тэнцэж байгаа нь хичээлийн шинэ жилийн өмнө наймаачид урд хөршийг олноор зорьдогтой холбоотой хэмээн албан хүмүүс үзэж байна.

Валютын ханш

О.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж