KitchenAll залуу гэр бүлийг дэмжих аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

KitchenAll залуу гэр бүлийг дэмжих аян зарлалаа

KitchenAll Залуу гэр бүлийг дэмжих аянаа 4 дэх жилдээ зарлалаа

Захиалгат тавилгын компанид залуу гэр бүлүүд ямар хамаатай вэ гэж та гайхаж байж магад. Хамаатай, хамгийн их хамаатай гэдэг үг түүхэн кинон дээр гардаг байхаа. 🙂 Залуу гэр бүлээс л монголын минь ирээдүй болсон бяцхан үрс мэндэлдэг, энэ л гэр бүлүүд ажил амьдралын гараагаа эхэлж нийгэмдээ хувь нэмрээ оруулж эхэлцгээдэг, энэ л гэр бүлүүд Монголын маань ирээдүйн соёлыг бий болгож, өв уламжлалаа үр хүүхдүүддээ зааж эхэлдэг. Ийм болохоор KitchenAll залуу гэр бүлд жил бүр хувь нэмэр оруулахыг зорьдог ба гэр бүлийн хөгжлийн чиглэлээр хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Хайрын Төсөл нэвтрүүлгийн багийнхантай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

KitchenAll энэ жил залуу гэр бүлүүддээ нэгэн уриалга гаргаж байгаа юм, “Монгол мөрөөдлийг хамтдаа бүтээцгээе” гэж.

Бороотой, аагим зуны өдрүүдэд манай хамт олон амралтаа авах завгүйгээр олон жилийг алгассан шилжилт хийж, Герман тоног төхөөрөмж бүхий бүрэн автомат үйлдвэрээ барьж, эх орондоо дэлхийн жишиг тавилга үйлдвэрлэх “Монгол мөрөөдөл”-н нэг хэсгийг биелүүлэхээр ажиллаж байна. Америк хүн бүр ажилтай, өндөр орлоготой болж эрүүл орчинд хангалуун сайхан амьдрахыг хэдэн жарны өмнө мөрөөдөж, уг мөрөөдлөө Америк мөрөөдөл гэж нэрлээд тэд дараа нь хүрсэн шиг, бид ч мөн “Монгол мөрөөдөл”-ийн нэгээхэн хэсгийг бий болгон хэрэглэгчиддээ дэлхийн жишиг тавилга, үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчийнхээ өмнө нүүр бардам инээмсэглэдэг болохыг хичээж байна. Энэ бүтээн байгуулалтын өдрүүддээ “Монгол Мөрөөдөл”-г бүтээх л учиртай бүх залуу гэр бүлүүдийг дуу хоолойгоороо нэгдэе хэмээн уриалж байгааг маань хүлээн авна уу.

Николас Хахамис-KitchenAll-ийн Арт директор

Homag группийн мэргэжилтнүүдийн хамт

Тавилгын салбарын дэлхийн шилдэг зөвлөх компани Schuler Consulting GmbH-ийн зөвлөхүүдийн хамт

Kitchenall шинэ үйлдвэрийн барилга

Ирж буй намрын эхэн сарын билэгтэй сайн өдрүүдэд нэг бүтэн гал тогооны тавилгыг нэгэн залуу гэр бүлдээ бэлэглэхээр бэлдлээ, бид. Тэр залуу гэр бүл маань зөвхөн манай Facebook хуудасны Залуу гэр бүлүүдийн дунд зарлаж буй “Монгол мөрөөдөл” контент хэлэлцүүлэгт “бидний Монгол мөрөөдөл” сэдэвт гэр бүлийн зургаа, 2 өгүүлбэрээс хэтрэхгүй илэрхийлэмжийн хамт явуулахад л хангалттай. Илэрхийлэмжийн агуулга манай урианд дүйцэх ёстой ба лайк, шейрийн тоо 50%, утгын илэрхийлэмж 50%-д хуваан дүгнэж шалгаруулах болно. Мөн модон хуулгатай хоолны ширээ 6 сандлын хамт, Горенье брэндийн шилэн Миксер машиныг удаалж оролцсон залуу гэр бүлүүддээ зориуллаа.

Мөн энэ хугацаанд бүх хэрэглэгчийнхээ тавилгын дизайн төлөвлөлтийг үнэ төлбөргүй гүйцэтгэх ба хүн бүрийг KitchenAll-р үйлчлүүлж, тавилгаа мэргэжлийн түвшинд зуруулж захиалахыг урьж байна.

Kitchenall дэлгүүр нь төлбөрөө 100% тушаавал 3%, онцгой хямдрал 10%, Гал тогоо, Шкаф, Цахилгаан барааг хамтад нь авбал дахиад 10% нэмж хямдарч байгаа бөгөөд нэг сая төгрөгөөс дээш бүх худалдан авалтанд Elon брэндийн ус буцалгагч, 3 сая-с дээш бүх худалдан авалтанд Elon брэндийн Smart олон үйлдэлт будаа агшаагч, үндсэн 3 бүтээгдэхүүнийг маань нэг дор авбал нэмж Горенье брэндийн жижиг цахилгаан хэрэгслүүдийг зүслээд бэлгэнд аваарай. 

Бид энэ жил 10 жилийнхээ ойн босгон дээр бидэнтэй хамт байж гал голомтоо бадраасан бүх хэрэглэгчиддээ талархал илэрхийлсэн аян зарласныг та санаж байгаа бизээ. Хэрэглэгч бүхэндээ тааруулж тавилгаа урласан алдаатай, оноотой 10 жилийн хугацаанд Kitchenall-г сонгож, сайшааж, шүүмжилж, зөвлөж байсан бүх хэрэглэгчиддээ дахин талархалаа илэрхийлье. 

Эцэст нь дуулгахад, “Монгол мөрөөдлийг хамтдаа бүтээцгээе” уриатай Залуу гэр бүлийг дэмжих аян маань 8-р сарын 16-наас 9-р сарын 16-ы хооронд үргэлжлэх болно. Эх орондоо эрүүл, хангалуун, бүтээлч амьдрах “Монгол Мөрөөдөл”-ийн тухай дуу хоолойгоороо залуу гэр бүлүүд та бүхэн бидэнтэй заавал нэгдээрэй.

KitchenAll

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж