Ойрхи Дорнодод шинэ террор эхэлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнодод шинэ террор эхэлж магадгүй

Фото: ISRA.com/AP

АНУ-д суугаа Израилийн элчин сайд Майкл Орен анхааруулахдаа Ираны эсрэг авч байгаа шинэ хориг арга хэмжээний эсрэгИран бүс нутагт террорын шинэ давалгааг үүсгэж магадгүй гэж сануулж байна.
«Foreign Policy» сэтгүүлийн сайтад өгсөн ярилцлагадаа Орен “Хатуу хоригийн сэдвээс анхаарлыг холдуулах шилдэг зам нь шинэ дайныг эхлүүлэх замаас өөр зйүл байна уу? Мэдээж, огт байхгүй” гэж онцлон сануулав.
Байгалийн хийг худалдан авах түүнийг гүйцэтгэх Засгийн газрын компани ба бүтцэд санхүүжилтийн хязгаарлалт хийж байгаагийн эсрэг Иран хоёр замаар хөдөлж магадгүй юм. Нэгдүгээрт, хэлэлцээрийн ширээний ард суух. Хоёрдугаарт, “Хизболла” ба ХАМАС-т Израиль болон Ойрхи Дорнодын бусад улсад халдан довтлох тушаал өгөх. Үүгээр тэд бүс нутагт дахин зэвсэгт сөргөлдөөний гаргах өдөөлтийг хийж магадгүй.
Сүүлийн хувилбараар хэрэг явдал өрнөнө гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван  байнгын гишүүн ба Герман шинэ хориг арга хэмжээнээсээ татгалзах ёсгүй. Хэрэв хориг арга хэмжээг барихад  дэлхийн хамтын нийгэмлэг эсвэл аятоллагийн дэглэм хоёрын хэн нь тэсч чадах вэ гэсэн ганцхан асуудал үүснэ гэж Орен онцлон тэмдэглэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж