Бид байгууллагынхаа Эрэл Банк гэсэн нэрийг Ариг Банк болгон шинэчлэж байгаагаа та бүхэнд дуулгахад таатай байна. Энэхүү нэрийн өөрчлөлт маань 2013 оны хагасаас эхлэн бидний хийж байгаа үйл ажиллагааны сайжруулалтуудтай салшгүй холбоотой юм.
Бидэнтэй холбоо барих мэдээлэл:
Утасны дугаар
Өөрчлөлтгүй, хэвээр: Харилцагчийг Халамжлах шугам 7013 3060
Байгууллагын шугам 7012 2222
Имэйл хаяг
Бидний шинэ имэйл хаягууд “бүтэн нэр.овгийн эхний үсэг@arigbank.mn (жишээ: batchuluun.p@arigbank.mn) болсон ба хуучин имэйл хаягууд (жишээ: pbatchuluun@erelbank.mn) тодорхой хугацаанд ажиллагаатай байх болно.
Вэб хуудас
Манай вэб хуудасны шинэ хаяг www.arigbank.mn болсон ба www.erelbank.mn руу ирсэн хандалтууд автоматаар www.arigbank.mn руу шилжиж байгаа болно.
Оффис болон салбарын хаяг, байршил
Өөрчлөлтгүй, хэвээр: байршлуудын дэлгэрэнгүй мэдээллийг www.arigbank.mn-с авахыг урьж байна.
Та бүхэнд зориулан хийж байгаа, 2014 онд шинээр хийсэн, хийж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээсээ хуваалцъя.
Бид хийж буй бүх зүйлийнхээ чанарыг дээшлүүлэхэд гол анхаарлаа зориулж байна. Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд өөрсдийнхөө харьцааны болон мэргэжлийн чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны процессуудыг богиносгож, хялбаршуулах, хэрэгцээтэй, сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг Харилцагчдад хүргэх, тавтай тухлаг орчныг Харилцагчиддаа бүрдүүлж өгөхөд анхаарч байна. Энэ санаачлагынхаа хүрээнд тухайлбал:
- SMS мэдээллийн үйлчилгээ – дансандаа гарч байгаа гүйлгээний мэдээллийг гар утас руугаа бодит цагаар авах боломж
- 24 цагийн лавлах төв – харилцагчийн хэрэглээ, асуудал бидэнд юунаас ч чухал учир бид лавлах төвөө хаалгүй ажиллахаар шийдсэн.
- Теллерийн автоматжуулсан систем – бэлэн мөнгө тоолох, шалгах, хадгалах процессийг хурдасгаж, найдвартай болгох системийг бэлэн мөнгөтэй холбоотой технологийн үйлдвэрлэгч, дэлхийд тэргүүлэгч Glory Global Solutions-тэй хамтран Монголын харилцагчиддаа зориулан монголд хамгийн анхны TCR төхөөрөмжийг ашиглаж эхлэв.
- Google компанитай хамтран хэрэгжүүлсэн байгууллагын дотоод харилцаа холбоо, зохион байгуулалтын иж бүрэн систем – үйл ажиллагааны дотоод уялдаа холбоо сайжирч, харилцагчдад хүргэх үйлчилгээ шуурхай болж байна. (http://www.google.com/intx/en_sg/enterprise/apps/business/customers.html).
- Харилцагчийг баталгаажуулан таних, дансны нууцлалыг нь чандлан сахих технологийн шинэ бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтрүүлэв.
- Харилцагчийн цагийг хэмнэх, хүндрэлийг үгүй болгох зээл, хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэн гаргаж эхэллээ.
Нэрний Тухай
“АРИГ”
- Цэвэр тунгалаг
Жишээ: Халх нутгийн ариухан агаар ариг ус урсана. Д. Цэдэв.
- Арви гам
– Монгол Хэлний Хуучин Үгийн Толь
Ариг гэсэн үг нь бидний зарчим, эрхэмлэдэг чанар, хийж байгаа ажил үйлстэй нягт нийцэж байгаа бөгөөд Банк Санхүүгийн Байгууллагын чандлан сахих ёстой хамгийн гол зүйл болох Цэвэр, Тунгалаг байдлыг агуулж байгаа юм.
Таныг бид Ариг Банкаар үйлчлүүлэхийг урьж байна. Таны санхүүгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг сэтгэлд тань нийцэх түвшинд хүргэхээр бид чармайн ажиллах болно.
Стратегийн зорилгоор нэрээ шинэчилсэн олон улсын зарим жишээнээс:
Шинэ Нэр | Хуучин Нэр |
Academi | Blackwater |
Accenture | Anderson Consulting |
Best Buy | Sound of Music |
Ebay | AuctionWeb |
Backrub | |
Healthy Choice | Diet Deluxe |
Hertz | DrivUrSelf |
IBM | Computing Tabulating Recording Corporation |
Nike | Blue Ribbon Sports |
Panasonic | Matsushita Electric Corporation of America |
Paypal | Confinity |
Pepsi | Brad’s Drink |
Sony | Tokyo Telecommunications Engineering Corporation |
Subway | Peter’s Super Submarines |
Yahoo | Jerry’s Guide to the World Wide Web |