
Австралийн иргэн 90 настай Карл Жозеф Краус баривчлагдсан ба түүнд дөрвөн балчир эгч дүү нарыг хүчиндсэн гэх ялыг Тайландын шүүх сонсгоод байна. Тэрээр бага насны охидуудыг англи хэл заана гэж Бангкок дахь гэртээ урин үнэтэй чихэр боовоор дайлдаг байжээ.
Хэлмэгдсэн хүүхдийн бага нь тэр үед таван настай байсан ба одоо эгч дүү нар 7-15 настай гэнэ. Насанд нь тохирохгүй гэмээр биеийн эрүүл мэнд нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татахтай зэрэгцэж байжээ. Түүний гэрээс 100 гаруй гэрэл зураг олдсон дээр тэр нүцгэн хүүхдүүдийн хамт өөрөө зургаа авахуулсан байв. Одоо цагдаагийнхан тэр хүүхдүүдийн эцэг эхтэй холбогдохоор оролдож байна.
Охидын гэр бүлтэй Краус 2008 онд танилцсан ба тэрээр найман жил Тайландад амьдарсан байжээ. Клаус охидод англи хэл заахаар болж тэднийг үнэтэй чихэрээр дайлахаас гадна том охидод нь мөнгө өгдөг байсан гэнэ.