Дэлхийн 100 гаруй улсад 15000 орчим салбартай хамгийн том пиццаны сүлжээ “”Пицца Хат Хүргэлт” /Pizza Hut Delivery/ Монголд нээгдэн өөрсдийн онцгой жор бүхий хөвсгөр зөөлөн хөөлт, алтан шаргал гадаргуутай Пан краст пиццатай хүрэлцэн ирcнээс хойш сар гаруй хугацаанд хэрэглэгчдийн сонголт, амттай ярианы сэдэв, бяцхан үрсийн хүслэн болж захиалга, ачаалал ихтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.
Тэгвэл 8 сарын 18-ны өдрөөс эхлэн Пицца Хат нь Монголын хэрэглэгчиддээ амтат Уламжлалт красттай /Traditional Crust/ пиццагаа хүргэж эхэлжээ. Уламжлалт краст пицца нь Пан краст пиццанаас нилээдгүй нимгэн, Италиийн уламжилалт гараар татах аргаар хийдэг, Аманд бутрах зөөлөн дурлам амттай. Жинхэнэ пиццаны амт гэж үүнийг л хэлэх болов уу!
Хэрэглэгч та Пицца Хатын цэснээс Супер суприм, Маханд дурлагсад, Пепперони, Хавайн, Бяслагт, Ногоонд дурслагсад, BBQ тахиа пиццаануудыг Пан крастаар авдаг байсан бол одоо эдгээр 7 төрлийн амтат пиццаг уламжилалт красттайгаар сонгон захиалах боломжтой боллоо. Мөн шарсан тахианы далавч, зайдастай ороомог, тоортой амттан, чоко попс зэрэг амттангуудаас сонголтоо хийгээрэй.
Пицца Хат нь энэ жилдээ хотын гол бүсүүдэд хүргэлтийн салбаруудаа нэхээр төлөвлөсөн бөгөөд 2 дахь салбараа тун удахгүй нээх юм бйна. Шинэхэн салбарын байршлыг нууц хэвээр үлдээе. Тун удахгүй Пицца Хат таны хаалгыг тогших болно оо.
Танд сонирхуулахад: Пицца Хат нь ресторан, хүргэлт, экспрэсс гэсэн гурван концепттой ажилладгаас Монголд “ХҮРГЭЛТ”-ийн концептоор эхлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Пицца Хатын олон улсын стандартын дагуу хүргэлтийн бүсүүдийг тодорхойлдог бөгөөд эхний хороололд нээгдсэн салбар нь 3,4-р хороолол, 10-р хороолол болон 25-р эмийн сангийн айл өрхүүдэд хүргэлтийн үйлчилгээг санал болгож байгаа юм. Хэрвээ та дээрх бүсүүдэд амьдардаг бол www.PizzaHut.mn вэб хуудсаар захиалан гэртээ хүргүүлэн идэх боломжтой. Харин та энэхүү бүсээс гадна амьдардаг бол онлайнаар урьдчилсан захиалгаа өгч шинэхэн салбарт хүрэлцэн ирж амтат пиццагаа аваарай.
Хамгийн эелдэг, чанартай үйлчилгээ, гайхалтай амтат пиццаг санал болгодог “Пицца Хат Хүргэлт”-ийн шинэхэн Уламжилалт красттай пиццаг та амтлаарай.