Амралтын өдрүүдийн буюу наймдугаар сарын 16-17-ны өдрийн твиттер тоймыг хүргэж байна.
Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Тэгвэл цахим бүртгэлийн эцсийн хугацаа наймдугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагт дуусч, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулсан байна.
Цахим бүртгэлд нийт 281440 иргэн бүртгүүлснээс цахим түүврийн аргаар 14954 иргэн газраа өмчиллээ. Газар өмчлөх эрхтэй болсон иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн холбогдох газарт материалаа бүрдүүлж өгөх юм байна. Харин хэн энэхүү сугалаанд хожив гэдэг асуулт иргэдийн дунд хүлээлттэй хэвээр байна. Албан ёсоор 14954 хүний нэрсийг олон нийтэд мэдэгдээгүй ч иргэд хүлээсээр. Гэхдээ түрүүчээсээ сугалаанд хожсон иргэдийн нэрс тодорчээ. Гэхдээ эдгээр нэрс дунд гадаад хүний нэртэй иргэд цөөнгүй байгаа нь иргэдийг ихэд бухимдуулав. Твиттэр хуудаснаа эдгээр мэдээллүүд ч тарж эхэлжээ. Зарим нэг дүүргээс гадаад нэртэй иргэд сугалаанд хожсон гэх мэдээллийг иргэд жиргээчид К.Айдос @aydosk Ямар гээчийн хүнд газраа өгч байгаам бэ? Сонгинохайрхан дүүргээс цахимаар газар өмчилж буй иргэн Гён Шигийн Мин Гён нэр мэссэж олон жиргээчдийг уурыг хүргээд авав.
Юутай ч асуудал дагуулсан газрын сугалааны азтан Гён Шигээс өөр хэр олон гарах болдоо.
Мөн амралтын өдрүүдэд 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012 оны долдугаар сараас Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа З.Энхболдын, 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байгаа Н.Батбаяр нарын фото агшин олонд хүрлээ. Энэхүү зурганд
Эх орон эзэнгүй
Эзэн зуу амжилтгүй
Эзэрхэг дарга нар эзгүй..
Одоо яах вэ таминь гэж 2004 оноос хойш 3 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Б.Бат-Эрдэнэ ийн шүлэглэн жиргэжээ. Энэхүү фотог харсан жиргээчид сайн, муу үгийг олонтоо чулуудлаа. Хүн л юм болсон хойно амралгүй яахав гэж нэгэн байхад ажлаа мартсан дарга нар гэж шүүмжлэх ч байна. Танхай нэрээрээ алдаршсан Эрхийн мангар @Emeegiin_huuhed одооноос турцгаая гэж фото мөн илгээжээ.
“Нийслэлийн 2014 оны төсвийг боловсруулахдаа нийслэл анх удаа “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг зохион байгуулж нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс санал авч, иргэдээс хамгийн их ирүүлсэн саналуудыг тусгасан бөгөөд иргэдрүүгээ чиглэсэн, дүүрэг, хорооны чадамж, биеэ даасан байдлыг сайжруулахад онцгой анхаарч ажилласан төсөв болсон” гэдгийг албаныхан тухайн үед онцолж байсан. Юутай ч мөн л дүүргийн төсвийн асуудал дахин сөхөгдөж байна. Жиргээч Баттөмөрийн ЭНХБАЯР @Enkhbayar_bat Дүүргүүдийн төсвийг аль намд сонгуульд санал өгсөнөөр нь алагчилан баталдагаа 2015 онд зогсоо Бат-vvл даргаа!!! РТ
Д.Сумъяабазар, дүүргийн сонгуульд МАН-г дэмжсэнийхээ төлөө 2014 онд СХД СБД-хнээс 35 дахин бага төсөв авч шийтгүүлсэн гэж жиргжээ. Юутай дүүргүүдийн төсвийг дараах фотоноос дахин нэг харья.
Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus” иргэдэд үйлчлээд удаагүй байна. УБТЗ-аас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 250-300 орчим хүн зорчих боломжтой “Railbus”-ыг зургаадугаар сарын 16-наас зорчигдоо тээвэрлэж эхэлсэн. Харин сүүлийн саруудад төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй байна, нэг талаас нөгөө талруу явахад хүн суухгүй үе ч байгаа мэдээлэл олон нийтэд тархсан. Жиргээчид ч энэ талын мэдээллийг мөн хүргэсээр байна. ЭНХЗУЛ @Zulaa111094 ам хааж явдаг Лайтай шүү энэ нээрээ! Дотор нь нэг ч хүн харагдсангүй арай л үнэтэй санагдсан энэ. гэж жиргэжээ. Үүнтэй олон жиргээчид санал нэгтэй байсан.
Жиргээч Ulana_Цэеэ_Mongol @Ulana_Tseye_Mgl Ганц railbus ажиллуулж чадахгvй байж юун метро. Метро гээд л бдаг, тэр чинь Тайланд, Сингапур -MRT; ХонгКонг – MTR; Солонгос, NY – Subway.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ: Эмч Хатагин Батчулууны Гэрэлт-од
Дотны хvнийг минь өвдөгний үе евдеед эмчид үзүүлсэнд эмч нь дотрын евчний хувийн эмнэлэг дээрээ евдгенд нь хатгалт хийхийг санал болгосон гэнэ. Өвчтөн мэс заслын цэвэр орчинд хийдгийг анхааруулсан нь буруудаж, "маягтай" нтр гэж. Юм уншиж мэдээлэл авдаггүй мэдлэг нимгэн, сэтгэлгүй эмч хүн өвчтөнийг буруутгах хэрэггvй!
1. Өвдгөнд хатгалт хийх гэдэг бол мэс заслын цэвэр ариун ереенд хийдэг эмчилгээ. Бохир орчинд хийгдсэн евдгений хатгалт нянгаар халдварлагдаж уений идээт үрэвсэл үүсэх хүндрэл ихтэй.
2. Өвдгенд хатгалт хийх эмчилгээг европын орнуудад зевлөхөө больсон. " Уений шингэн ихэсгэдэг" тариаг ур дунгуй байгааг судалгаагаар баталсан.
3. Өвдөгний үений ясны архаг үрэвсэлтэй ясанд еерчлелт орсон үед өвдөлтийн эсрэг эмийн эмчилгээ хийнэ. Анхаарах зуйл нь евделтийн эсрэг эм ходоодны салст бурхэвч цочроодог тул жишээ нь пантопразол гэх ходоодны хучил бууруулах эмтэй хамт егне.
Уений артрозын суулийн шатанд уе солилулах мэс заслын эмчилгээ хийнэ.
ИНГЭЭД ЗАРИМ ЖИРГЭЭЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Ө.Барбаатар @Barbaatar215 Хэзээ ч хэнд ч гомддоггүй, хэнийг ч үзэн яддаггүй, хэнд ч атаархадаггүй, юунд ч, хэнд ч шунахайрдаггүй сэтгэл бол агуу их ариуссан сэтгэл юм
Baatarsuren.S @baatarsuren Сүүлийн vед зарчимд тулгуурлан ажиллах гэж их яригдах болж энгийнээр бол эрх зүйд тулгуурлан ажиллах юм…
Х.Тамир @tamir_kh Өнөөдөр ЭЗЭН-100 дуусаж байна гэх. Би л хувьдаа дампуурч байна. ТА НАР … ?
Цээнэрэмз @enkhjargal_m Хөгширсөн хойно хүүхдүүд чинь таныг хүмүүжүүлж эхлэх вий гэхээс насны залууд үргэлж болгоомжилж байх хэрэгтэй #гэнээ
Ganzorig Ulziibayar @GanzorigU Баруунд даатгалын компани даатгахгүй байх вий гэдгээс Барилгын компани үхтлээ айдаг. Манайд даатгагч нь авилга өгч даатгал бичдэг.
Бурхан А. Баярхүү @bayarkuu Барилгын салбар бол хамгийн эх оронч бус салбар. Нийт хөрөнгө оруулалтынхаа 60-70%-г гадаадруу гаргадаг. Эрүүл залуусыг өвчний үүр болгодог.
Нямдорж.С @Nyam_Sod Хамаатны залуу японд барилгын компани байгуулцан япончуудаар ажил хийлгээд л явж байна. Мундаг юмаа. Ам ангайтал барилгын технологи гайхуулав.
ИНГЭЭД ЗАРИМ ЖИРГЭЭЧДИЙН ФОТО МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Загдаа Ариунтунгалаг @ariukaa55 Ю.Цэдэнбалын гавьяаг vнэлж 1961 онд хөдөлмөрийн баатар, 1966 онд Улсын баатар, 1979 онд БНМАУ-ын маршал цол олгожээ.
ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ @TVVX1 @Tiger_Chinbat @dovchoop
Оргил @orgio_ts Хэрэгтэй хэрэггүй жиргээнд RT цуглах ч яахав Монголынхоо энэ сайхан байгальд хэр их RT цуглах юм бол Ретвийт хий дээ.
Хөвсгөл далайн үнэхээр цэнгэг! Эргээсээ холдох тутам гүн цэнхэр өнгөтэй болдог.Далай ээжийн эрэгт хэн ч хог хаядаггүй
Zorro…승현 @Zorrozone 제주 오설록 인증샷ㅋ Жэжү арлын фото агшнаас.
Бournэ © @BourneYou Хавдрын эсрэг зургаахан хоногийн дотор устгадаг ургамал нь Монголд хаа сайгүй ургадаг ургамал юм. #ГИШҮҮНЭ
Enkhbat Khishigbat @enkhbat_kh Хүүхдийн сэтгэлд ус цацдаг гашуун угс!
ERDENECHIMEG.T @tv1mongolia За эхэллээ дээ
ЦАХИМ БОЛЖМОР