Бразилийн шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ээс медаль хүртэж чадаагүй бөгөөд тэрхүү орон зайг Шейлла Кастро тэргүүтэй волейболчид нөхөж чадах уу. Энэхүү асуултын хариу ирэх аравдугаар сард тодорно.
2014 оны эмэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италид есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 12-ны хооронд болох билээ. ДАШТ-нд 24 шилдэг баг оролцож байгаа бөгөөд тэднээс зургаа нь шигшээд шалгарч, медалийн төлөө өрсөлдөнө.
2012 оны Лондонгийн олимпийн наадмын шөвгийн наймд ОХУ-ын хүчирхэг багийг хожиж, хагас шигшээд шалгарч, улмаар алтан медаль хүртсэн Бразилийн бүсгүйчүүд өнгөрсөн жил шилдэг амжилтыг үзүүлээд байгаа. Тэд World Grand Champions-2013, World Grand Prix-2013 тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн аваргын түрүүг анх удаа хүртэхийг хүсэх нь дамжигүй.
2008, 2012 оны олимпийн аварга Бразилийн бүсгүйчүүд сүүлийн хоёр дэлхийн аваргад мөнгөн медаль дээр буужээ. "Бразил-1994"-т нутгийн дэвжээнээс хүртсэн дэд байр "Япон-2006", "Япон-2010"-т үргэлжилсэн байна.
Хөлбөмбөгийн дэлхийн аваргаас медальгүй хоцорсон учир өдгөө тэдэнд ард түмэн итгэл тээн хүлээж суугаа. Юутай ч цоглог, хүчтэй Шейлла Кастро тэргүүтэй тэдний сельфи зургаас хүргэж байна.
Бэлтгэсэн: Ч.ШАРХҮҮ