Хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилж эхлэв

Фото: ISRA.com

Долдугаар сарын 1-нд Израиль хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэнэ. Эхний шатанд найман нас хүртлэх хүүхдүүд хамрагдах ёстой. Эмнэлэгийн төсөвтөй эрүүл мэндийн байгууллагуудад үүнийг хийж эхлэх бөгөөд хэрэв эцэг, эх нь хувийн эмнэлэгээр хүүхдээ эмчлүүлэх гэвэл төлбөрийг улс хийхгүй ажээ. Зарим эмчилгээний үйлчилгээ тухайлбал, шүдний сурвалжийг эмчлүүлэхэд 20 шекийн зардалтай. Гэхдээ дахиад эмчүүлэх болбол зардлыг эцэг эх нь гаргах юм.
Туршилтын журмаар хэрэгжүүлж буй хөтөлбөрт хувийн эмнэлгүүдийг оролцуулах хувилбарыг боловсруулж байна. Хувийн шүдний эмч нар ялгаварлан гадуурхлаа гэж гомдол гаргасан бөгөөд одоогоор Дээд шүүх өөрсдийн шийдвэрийг гаргаагүй байна. Хүүхдүүдийн шүдийг үнэ хөлсгүй эмчлэх  үйлчилгээний санаачлагыг Израилийн Эрүүл мэндийн яамны орлогч сайд Яаков Лицман гаргасан ба мөнгийг “эрүүл мэндийн сагснаас” гаргаж байгаа нь маргаантай байгаа юм. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж