АНУ-ын Охайо мужийн Цинциннатид болж буй "Cincinnati Open" тэмцээний шигшээд дэлхийн манлай теннисчин Серена Уильямс, есд эрэмбэтэй тоглож буй Сербийн Ана Иванович нарын шилдэг теннисчид шалгарлаа.
Тэмцээний хагас шигшээ тоглолт бямба гаригт болж, АНУ-ын Серена Уильямс Данийн Каролине Возняцкиг 2:6, 6:2, 6:4-өөр, Ана Иванович ОХУ-ын Мария Шараповаг мөн гурван үе үргэлжилсэн тоглолтод 6:2, 5:7, 7:5-аар хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Шараповаг хожиж, шигшээд шалгарсны дараа Ана Иванович: "Гайхалтай байна. Энэ жилийн WTA цувралын гайхалтай хожлоо авлаа. Энэхүү ялалт магадгүй миний хувьд энэ жилийн хамгийн том ялалт" гэж бичжээ.
2,5 сая ам.долларын шагналын сантай "Cincinnati" тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр болно.
Ч.БОЛ