Баасан гариг буюу наймдугаар сарын 15-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар нийт 12 хувьцаат компанийн 6,627 ширхэг хувьцаа арилжигдаж, 23.8 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд ТОП-20 индекс 16,028.55 нэгж болж өмнөх өдрөөс 0.81%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ долоо хоногийн үнэт цаасны арилжаагаар нийт 129.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 71,908 ширхэг үнэт цаас арилжигдсан нь Үндэсний баяр наадмаас хойш хамгийн их үнийн дүн бүхий гүйлгээ хийгдсэн долоо хоног байлаа гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.
Эх сурвалж: http://mse.mn