EPA/JUSTIN LANE
Чансааны Fitch Ratings олон улсын агентлаг Ирландын бие даасан зээлийн чансааг нэг шатаар нэмэгдүүлэн BBB+ үнэлгээнээс А- төвшинд хүргэлээ. Баасан гариг буюу наймдугаар сарын 15-нд албан ёсоор нийтэлсэн мэдэгдэлд Fitch, тогтвортой гэсэн дүгнэлт хийжээ.
Тус орны төсвийн зарлагыг багасгах мөн ажилгүйдлийг бууруулах талаар Засгийн газрын зүгээс хэрэгжүүлсэн төлөвлөгөө ба эдийн засгийн сэргэлт зэргийн амжилт нь тус орны чансааг нэмэгдүүлэх гол шалтгаан боллоо гэж агентлагийн шинжээчид дүгнэсэн байна.
Ирланд нь евро бүсийн хөрөнгийн шилжилтийн шаардлага болон Еврокомисс, Европын төв банк, ОУВС гурвал зээлдэгчийн тавьсан нөхцлийг биелүүлж байгаа гэж Fitch тэмдэглэв. Агентлагийн үнэлгээгээр, тус орны ДНБ-ний өсөлт энэ жилд 2,2%, харин 2015 ба 2016 онуудад 2% байх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР