Орост аж үйлдвэрлэлийн өсөлт хурдсав

Хуучирсан мэдээ: 2014.08.16-нд нийтлэгдсэн

Орост аж үйлдвэрлэлийн өсөлт хурдсав

Фото: Максим Кимерлинг / "Коммерсантъ»

Энэ оны эхний хагаст Оросын аж үйлдвэрлэл жилийн дүгнэлтээр 1,5 хувиар нэмэгдсэн талаар Оросын "Росстат" статистикийн албаны мэдээнд энэ тухай өгүүлжээ.

Ашигт малтмалын олборлолт өнгөрсөн сард жилийн үнэлгээр 2,4 хувь, сарынхаар 2,3 хувь болов. Эхний хагас жилд салбарын өсөлт 0,8 хувь болсон байна. Боловсруулах аж  үйлдвэрлэл долдугаар сард жилийн үнэлгээр 0,2 хувь сарынхаар 2,2 хувь гарчээ. Эхний хагас жилд салбарын өсөлт 0,8 2,6 хувь болсон байна.

Цахилгаан эрчим хүч, хийн болон усны үйлдвэрлэл ба хувиарлалт  жилийн дүгнэлтээр 0,8 хувиар, сарын хэмжээнд 1,8 хувиар өссөн ба эхний хагас жилд харин 2,3 хувийн уналттай байжээ.

Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлтээр 2013 онд аж үйлдвэрлэлийн номинал өсөлт 0,1 хувь байсан ба харин энэ онд 1 хувийн өсөлтийг заах  ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж