-Нарны замын баруунаас зүүн тийш чиглэсэн замын урд урсгалыг өнөөдөр 22 цагт хаана–
Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн доод хэсгийн замын энэ амралтын өдрүүдэд хэсэгчлэн хаана. Зүүнээс баруун тийш чиглэсэн замын хойд урсгалыг 08 сарын 15-ны 22:00 цагаас 16-ны 08:00 цаг хүртэл хаасан бол баруунаас зүүн тийш чиглэсэн замын урд урсгалыг 8 дугаар сарын 16-ны 22:00 цагаас8 дугаар сарын 17-ны 08:00 цагийн хооронд хааж зам засварын ажил гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.