-Есдүгээр сар дуустал тэгш сондгойгоор явуулах санал хүргүүлжээ.-
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан НЗЦГ-аас хөдөлгөөний ачаалал бууруулах шат дараатай арга хэмжээ авч, зүүн гар тийш эргэдэггүй зарим уулзварыг эргэдэг зохицуулалттай болгож, гэрэл дохио тавин, замын тэмдэг тэмдэглэгээг тодруулж байгаа юм.
Мөн энэ сарын 22-31-нийг дуустал 10 хоногт автомашиныг дугаар нь тэгш, сондгой тоогоор төгссөнөөр нь ангилан хөдөлгөөнд оролцуулах саналаа шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хүргүүлээд байна. Санал батлагдвал энэ сарын 22, 24, 26, 28, 30-нд тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. 23, 25, 27, 29, 31-нд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох юм байна.
М.ЯЛАЛТ