Ангела Меркель, Владимир Путин. Фото: РИА Новости
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины хэрэг явдлын талаар Германы канцлер Ангела Меркельтай утсаар ярилцлаа. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас наймдугаар сарын 16-нд мэдээлжээ.
“Украинд хүмүүнлэгийн сүйрэл гүнзгийрч байгаатай” холбоотойгоор өөрийн түгшүүрийг Путин гарган хэлсэн байна. Мөн тэрээр Донецк, Луганскийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэж буй талаар Меркельд мэдээлэл өглөө.
Меркель, Украины хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулахыг Путинээс хүсч, цэргийн мэргэжилтнүүд, зэр зэвсэг илгээхдээ төгсгөл тавихыг шаарджээ. Мөн тэрээр хүмүүнлэгийн тусламж богино хугацаанд эзэндээ хүрнэ гэж найдаж буйгаа хэлллээ.
Орос-Украины хил дээр хүмүүнлэгийн тусламж хүргэж яваа 280 ачааны машин хүрээд байгаа ба баасан гаригаас Украины хил, гаалийнхан ачааг шалгах, баримтжуулах ажилдаа оржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР