Маргааш “UB Food Festival” болно

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

Маргааш “UB Food Festival” болно

Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Вива Сити хороолол, М-Си-Эс Проперти, Грийн Катеринг ХХК-ууд хамтран 08 дугаарсарын 16, 17-ны өдрүүдэд “UB Food Festival-2014” арга хэмжээг “Вива Сити” хороололд 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж  байна.

Дэлхийн томоохон хотуудын иргэдийн хүсэн хүлээдэг фестивалуудын тоонд хоолны фестивалууд ордог ба гэр бүл, найз нөхөд, хамт олонд зориулагдсан, Улаанбаатар хотын шилдэг ресторан кафенууд, нарийн боов, шингэн хүнс үйлдвэрлэгчид, болон дистрибюторуудыг сурталчлах таниулах зорилготой юм.

Уг фестивальд орон орны амтат хоолыг 1000-3000 төгрөгийн үнэтэйгээр амталж,  ахлах тогооч нарын хоол хийх үзүүлбэр, урлагийн тоглолтууд, бартендер шоу, хөгжөөнт тэмцээнүүд болох ба онцлох үзүүлбэр нь 5х1 метр хэмжээтэй “Найрсаг Улаанбаатар” бялууг хийж өдөрлөгт ирсэн зочдод үнэгүй амтлуулах юм. Дуу хөгжмийн аянд, цэвэр агаарт цагийг сайхан өнгөрөөж болох тийм л уур амьсгалыг энэхүү фестивалиас та мэдрэх болно.

Мөн энэ жилийн арга хэмжээнд Монголын тогооч нарын холбоо, “Facebook”-ийн Sweet kitchen (Buteelchbusguichuudiin group), Гоё Хоолтой Газар Хаана Байна, Taste it. Энийг хар даа!  групп, бусад олон байгууллагууд дэмжин оролцож байна.

Та амралтаа ая тухтай өнгөрөөж, дэлхийн олон орны шилдэг хоолны үзүүлбэр амт чанар, хоол хийх гайхамшигийг нэг дороос үзэхийг хүсвэл энэхүү арга хэмжээг зорин ирэхэд л болно.

Эрхэм хүндэт нийслэлчүүд та бүхнийг 08 дугаар сарын 16,17 ны өдрүүдэд 11-22 цагийн хооронд “Вива Сити” хороололд ирж олон орны хоолны соёлтой танилцаж, амт чанарын дээдийг мэдэрхийг урьж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж