Нури Малики.
Фото: Thaier Al-Sudani / Reuters
Огцруулагдсан ерөнхий сайд Нури Малики Иракийн Засгийн газрын тэргүүний төлөөх тэмцлээ зогсоосноо зарлав.
Малики уг тушаалд дэвшигдсэн Хейдар аль-Абадийг дэмжинэ гэлээ. Түүнийг огцруулах гэсэн ихээхэн дарамт Маликид ирсэн байлаа. Боловсон хүчний солилцоо нь Багдадад Засгийн газрын шинэ эвслийг байгуулан исламын самуун дэгдээгчдийг дарахад тустай гэж үзэж байгаа юм.
Наймдугаар сарын 11-ний өдөр Иракийн ерөнхийлөгч курд үндэстэн Фуад Масум шинэ ерөнхий сайдаар Хейдар аль-Абадийг Маликийн оронд томилсон байлаа. Нури аль-Малики ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд тушаалаа өгөхгүй гэсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР