МАХН-д Шударга ёс анхдагчдын холбоо байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

МАХН-д Шударга ёс анхдагчдын холбоо байхгүй гэв

МАХН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Улстөрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарт хүргэх уриалг тавигдсантай холбоотойгоор тайлбар хийж буй аж. Энэ талаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав “МАХН-ын бүтцэд Шударга ёс-Ахмадын холбоо, Шударга ёс-Оюутны холбоо, Шударга ёс-Эмэгтэйчүүдийн холбоо, Шударга ёс-Залуучуудын холбоо гэсэн дөрвөн байгууллага л байдаг.  Харин Шударга ёс-Анхдагчдын холбоо гэж байхгүй.  Ийм байтал тус сонинд тавигдсан дээрх уриалгыг “Шударга ёс-Анхдагчдын холбооноос гэж тодотгосон нь эргэлзээнд оруулаад байна. Тус уриалгыг гаргасан сониноос “Шударга ёс-Анхдагчдын холбоотой холбогдох утас байна уу” гэхэд “Байхгүй” гэсэн хариулт өгсөн. Тус уриалгад манай намын анхдагч гишүүд ихэд эгдүүцэж гайхаж байна” гэлээ.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж