Энэ жилийн хоёрдугаар улиралд алтны дэлхийн эрэлтийн хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээс 16%-иар буурч 963,8 тонн (30,98 сая унци) хүрэв. Гоёл чимэглэлийн үйлдвэрлэл буурсан нь энд нөлөөлсөн байна. Энэ тухай Gold Demand Trends сэтгүүлд нийтлэгдсэн Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council) тоймд өгүүлжээ.
Алтны эрэлт нь үнийн хувьд хоёрдугаар улиралд $39,922 тэрбум хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 24 хувиар буюу $12,31 тэрбумаар буусан байна.
Орост үнэт эдлэлийн салбарын хэрэгцээний улмаас алт 4%-иар буюу 17,2 тонноор нэмэгдсэн байна. Үнийн хувьд бол эрэлт нь 5% буюу $710 саяар буурсан нь алтны үнэ буусантай холбоотой байна.
ОУВС-гийн мэдээгээр Орос алт валютын нөөц дэх алтны хэмжээгээр дэлхийд тавд орон нэг шатаар ахисан байлаа. Энэ жилийн гуравдугаар сараас хойш Оросын алтны нөөц 54 тонноор нэмэгдэн 1094,7 тонн хүрчээ. Дэлхийн алтны нөөцөд Оросын эзлэх хувь нь10 болсон гэж World Gold Council тоймд өгүүлжээ.
Үнэт эдлэлийн салбарын алтны эрэлт дэлхийн хэмжээнд бол өнгөрсөн улиралд 30% -иар унан $21,1 тэрбумын үнэтэй 510 тонн хүрсэн юм. Харин хөрөнгө оруулалтын эрэлт нь 4%-иар нэмэгдэн 235 тонн болсон нь $9,75 тэрбумаар үнэлэгдэв.
Төв банкууд нь дөрвөн жил дараалан нетто-худалдан авагч хэвээр байна. Тэр нь хэд хэдэн нөхцөл шалтгаантай бөгөөд түүнд Америкийн доллараар зайлах өөрчлөлт болон Ирак, Украины хурцатмал байдал орж байна. Энэ жилийн хоёрдугаар улиралд Төв банкууд алт худалдан авахаа 28 %-иар нэмэн $4,88 тэрбумаар 118 тонн үнэт металл авсан байна.
Хоёрдугаар улиралд Хятадын алтны эрэлт хоёр дахин унаж, 208 тонн хүрчээ. Үнэ нь $8,6 тэрбумаар буусан байна. Энэтхэгт эрэлт 39 хувиар буюу $8,45 тэрбумаар багасч 204 тонн хүрэв.
Алтны нийт санал хоёрдугаар улиралд 10 хувиар нэмэгдэн 1,078 тонн болсны дотор дэлхийн алт олборлолт 13 хувиар өсөн 815,3 тонн болсон байна. Алтны дэлхийн зөвлөл жилийн эцэс гэхэд алтны эрэлт өөрийн оргилдоо хүрэн 4-6 улирлын турш тогтвортой байна гэж үзэж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР