Европын томоохон эдийн засаг Германы дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2014 оны хоёрдугаар улиралд жилийн тооцоогоор 0,8 хувиар өссөн байна.
Харин улирлын тооцоогоор Германы эдийн засаг 0,2%-ийн уналттай байв. REUTERS агентлагийн асуулгад хамрагдсан мэргэжилтнүүд жилийн дүнгийн 1,5 хувийн өсөлтийг харуулна гэсэн байлаа. Улирал дүнд нь өөрчлөлтгүй гэсэн юм.
Статистикийн мэдээгээр ДНБ-ний өсөлт удааширсанд нь худалдааны эргэлтийн хасах баланс мөн барилгад оруулах хөрөнгө оруулалт багассан нь нөлөөлсөн байна.
Хоёрдугаар улирлын засагдсан эцсийн дүн есдүгээр сарын 1-нд албан ёсоор нийтлэгдэх юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР