Беларусийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

Беларусийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 8 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад байнга суугаа анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд эрчимжиж буй Монгол-Беларусийн уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлэх, боловсролын хамтын ажиллагааг сэргээх, зам, тээвэр, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж