“Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Монелын уулзварыг өргөтгөн шинэчлэх зам барилгын ажил өнөөдөр эхэллээ. Энэхүү уулзварыг өргөтгөн шинэчилснээр тухайн хэсгийн авто замын түгжрэлийг бууруулаад зогсохгүй дараагийн ээлжинд барих замуудын гол уулзвар болох юм. Тодруулбал, Монелын замыг хойд чиглэлд Цагаан даваагаар давуулж Дарь-Эхийн замтай холбох, урд чиглэлд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн баруун талаар Энхтайваны өргөн чөлөөтэй огтлолцуулж, Нарны замтай холбох авто замын торон сүлжээний Их тойргийн төлөвлөгөөтэй уялдаж байгаа юм.
Эх сурвалж: www.gudamjtusul.mn