Д.Дондогт 10.1 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

Д.Дондогт 10.1 жилийн ял оноожээ

Авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Д.Дондог нарын хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж, түүнд 10.1 жилийн ял оноожээ.

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг А.Батбилэг, Д.Сайнбаяр, нартай бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн, залилж онц их хэмжээний буюу таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна.

Чухам тэдэнд ямар учраас хэрхэн ял оноосон талаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан Л.Мөнхтуяа өнөөдөр мэдээлэл хийлээ. мэдээллээ. Тэрээр “УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Д.Ширнэндорж, А.Ариунболд нарыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн "Сумбар" ХХК-ийн захирал асан А.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэн нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Д.Дондог гишүүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна” гэж мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж