Тендерт оролцохыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

 

Гүйцэтгэх ажил:

Улаанбаатар хотод салбарын барилга угсралтын ажил гүйцэтгэнэ.

Тендерт үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байгууллага оролцох ба дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
  • Сүүлийн хоёр жилийн дундаж борлуулалтын орлогын дүн 2.5 тэрбумаас багагүй байх
  • Үнийн санал, бүх зардал буюу НӨАТ, ажлын хөлс г.м ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна
  • Нийлүүлэх хугацаа, баталгаат хугацаа
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  • Нотариатаар баталгаажуулсан Барилга бүтээц, Дотор сантехник, Салхивч, Цахилгаан, Холбоо дохиоллын тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын талаарх мэдээлэл
  • Бусад холбогдох мэдээлэл

Уг тендертэй холбоотой хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2014 оны 8-р сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12, хаягт байрлах Худалдаа, хөгжлийн банкны төв байрны ресепшинд, ХХБ-ны “Тендерийн хороо”нд гэж хаяглан битүүмжилж ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

 

Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт, гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас: 331133, дотуур утас: 1490, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу. Зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

 

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000 төгрөгийг ХХБ-ны 4004964808000001 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж