Кино найруулагч С.Бямбын бүтээсэн “Алсын удирдлага” кино Мельбурны Олон улсын кино фестивальд шалгарч, энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мельбурн хотноо олны хүртээл болжээ. Монголын өнөөгийн нийгмийн бодит үнэнийг харуулсан дээрх бүтээлийг хоёр өдрийн хугацаанд 600 орчим үзэгч үзсэн гэсэн мэдээлэл байна.
Мюнхень, Шанхай, Терракота, Сиетл, Бельги, Вильнюс, Бусаны кино наадамуудад шилдгээр шалгарч байсан “Алсын удирдлага” кино нь Мельбурны Олон улсын кино наадамд хүчээ үзсэн нь алдсангүй.
Мельбурны кино фестивальд өнгөрсөн жил 63 орны 320 орчим бүтээл тавигдаж олны хүртээл болсон байна.
Д.БОЛОР