Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Тэгвэл цахим бүртгэлийн эцсийн хугацаа өнөөдөр 12.00 цагт дуусч, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгарууллаа.
Цахим бүртгэлд нийт 281440 иргэн бүртгүүлснээс цахим түүврийн аргаар 14954 иргэн газраа өмчиллээ. Тодруулбал,
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам – 28000 иргэн бүртгүүлж, 909 иргэн газартай болов.
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам – 90155 иргэн бүртгүүлж, 4169 иргэн газартай болов.
- Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой – 63976 иргэн бүртгүүлж, 869 иргэн газартай болов.
- Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэн бүртгүүлж, 7504 иргэн газартай болов.
- Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр – 7993 иргэн бүртгүүлж, 1484 иргэн газартай боллоо.
Газар өмчлөх эрхтэй болсон иргэд энэ сарын 18-наас эхлэн 10 хоногийн дотор харьяа дүүргийн холбогдох газарт материалаа бүрдүүлж өгөх юм байна.
Г.БОЛОР