Цаг уур, орчны шинжилгээний газрын Технологи, мэдээлэл, маркетингийн хэлтсийн дарга Д.Батдоржоос тодруулга авлаа.
-Иргэн бүр гар утсаараа цаг агаарын мэдээ үзэх боломжтой боллоо гэх юм. Энэ тухай тодруулахгүй юу?
-Мэдээлэл технологийн хурдацтай зуунд цаг агаарын мэдээллийг хэрэглэгчдэд хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Цаг агаар” аппликшинг 2013 оны долдугаар сард нэвтрүүлсэн. Тодруулбал, Ухаалаг гар утастай хэрэглэгчид утасныхаа төрлөөс хамаараад энэхүү аппликшиныг суулгаад ашиглах бүрэн боломжтой. “Цаг агаар” аппликейшн нь үндсэн 3 цэстэйгээр хийгдсэн.
Ажиглалтын мэдээ, урьдчилсан мэдээ, орчны чанарын мэдээ зэрэг мэдээллийг агуулж байгаа юм.
Цаг уурын станц байрлаж буй аймаг, нийслэлийн 135 гаруй хот, суманд Улаанбаатар хотын цагаар 02, 05, 08, 11, 14, 17, 20, 23 цагуудад хийсэн цаг уурын бодит ажиглалтын утгыг харуулна. /Агаарын температур, үзэгдэл, салхины чиглэл, хурд/ 3 цаг тутамд шинэчлэгдэнэ.
Цаг уурын станц байрлаж буй аймаг , нийслэлийн 135 гаруй хот , сумын өмнөх өдрийн агаарын температурын хамгийн их ба бага утга, өдөр болон шөнө орсон хур тунадасны хэмжээ, цасны зузаан, хөрсний гадаргын температурыг харуулна. Өдөр бүр шинэчлэгдэнэ.
Мөн Монгол орны 60 гаруй гол дээр хоног тутамд хийсэн хэмжилтийн утгыг харуулна. /Усны түвшин, температур, цас, мөсний зузаан/. Мэдээлэл зуны улиралд хоног тутамд, өвлийн улиралд 10 хоног тутамд шинэчлэгдэнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээг 21 аймаг, хотоор хагас хоног /08-20 цаг/ буюу тухайн өдрөөр, 1-5 хоногийн шөнө, өдрөөр тус бүр харуулна. /Агаарын температур, үзэгдэл, салхины хурд/. Өдөр бүр шинэчлэгдэнэ.
Монгол орны нутгаар болон Улаанбаатар хотоор тухайн өдрийн болон ирэх 1 хоногийн урьдчилсан мэдээг текст хэлбэрээр харуулна. Өдөр бүр шинэчлэгдэнэ.
Цаг уур орчны шинжилгээний газрын Телестудиэс эрхлэн гаргаж буй бүх төрлийн видео мэдээлэл, Цаг уур, орчны шинжилгээний газарт Суперкомпьютерийн тусламжтайгаар боловсруулж буй ММ-5 загварын үр дүнг зураг хэлбэрээр график /метеограмм/-аар дүрслэн үзүүлдэг. /21 аймаг, хотоор 6 өдрийн 3 цаг тутмаар агаарын температур, хур тунадас, салхины чиглэл, хурд/. Өдөр бүр шинэчлэгдэнэ.
-Орчны чанарын мэдээгээ иргэд мөн л гар утсаараа мэдэх боломжтой гэхээр?
-Орчны чанарын мэдээллийг Улаанбаатар хотын агаарын чанарын мониторингийн 10 цэг дээр хэмжилт хийж болосвруулагдсан үр дүнг Олон улсын индекс буюу хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэлбэрээр харуулна. Өдөр бүр шинэчлэгдэнэ.
Мөн 21 аймгийн Орчны шинжилгээний лабораторит хэмжилт хийж боловсруулагдсан үр дүнг стандарт /хүлцэж болох агууламж/-ын хамт сүүлийн 12 сарын байдлаар график болон хүснэгт хэлбэрээр харуулна. /Хүхэрлэг хий, Азотын давхар исэл, том ширхэглэгт тоосонцор, нарийн ширхэглэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл/. Сар тутамд шинэчлэгдэнэ.
Томоохон голуудаас дээж аван хэмжилт хийж боловсруулагдсан үр дүнг стандарт /хүлцэж болох агууламж/-ын хамт сүүлийн 12 сарын байдлаар график болон хүснэгт хэлбэрээр харуулна. /Устөрөгчийн илтгэгч, цахилгаан дамжуулах чанар, ууссан хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, аммонийн азот/. Сар тутамд шинэчлэгдэнэ.
-Ер нь мэдээллийн хэрэгслээр цаг агаарын мэдээг сонсоод болчихдог шүү дээ. Дээрхи аппликейшны онцлог нь юу вэ?
-Хэрэглэгч хаана ч явсан цаг агаарын мэдээгээ аваад явж байна гэсэн үг. Өөрөө хэлбэл та утсаа интентэд сүлжээнд холбоод цаг агаар апп-нээ update хийгээд авчуул дээрх мэдээллээ хараад л явах боломжтой болчино.
-Өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн гэлээ. Иргэд хэр их ашиглаж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 91.000 мянган хэрэглэгч датаад авсан өдөр тутмын хэрэглээ болгоод ашиглаад байна. Ер нь цаашдаа үүрэн телефоны компаниудтайгаа ярьж байгаад шинэ утас болон дугаар авсан иргэддээ тухайн миню-нд нь суулгаж өгөхөөр төлөвлөсөн байгаа.
-Саяхан Архангай аймгийн Хашаат суманд болсон цаг уурын таагүй нөхцлийг урьдчилан мэдэх боломж хэр зэрэг байдаг юм бол?
-Манай улс эдийн засгийн чадамжаасаа хамаараад нийслэлд радиолакотоын сүлжээ ганцхан байгаа нь цаг агаарын онц ноцтой үзэгдлийг урьдчилан мэдэх боломж тааруу байна. Радиолакотор хэмээх төхөөрөмжийг нийт нутаг дэвсгэрт 200 километрийн зайтай байрлуулж байж байгалийн гамшигт үзэгдлийг иргэдэд урьдчилан мэдээлэх боломжтой. АНУ, БНХАУ, ЯПОН, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ийм төхөөрөмжийг олноор байршуулсан байдаг.
2016 гэхэд улсын хэмжээнд 5-н байршилд цаг уурын радарын станцтай болчихвол байгалийн өвөрмөц үзэгдлийг тодорхой хэмжээгээр урьдчилан мэдээллэх, сэргийлэх боломжтой юм.