Пүрэв гариг буюу наймдугаар сарын 14-ний өдрийн твиттер тоймыг хүргэж байна.
Долларын ханш өссөөр л байна. Гадаадын, дотоодын эдийн засагчдын анхааруулж байнаас 2000 төгрөг давахад 95 төгрөг л дутуу байна. Хоногт 5-7 төгрөгөөр өсч байгаа долларын ханш өчигдрийн байдлаар /арилжааны банкны мэдээгээр/ 1905 төгрөгт хүрэв. Хичээлийн шинэ жилийн үеэр гадаад валютын ханш бага зэрэг өсдөг ч өнөөдрийн шиг ийм өндөр үзүүлэлтэй гарч байгаагүй билээ.
Жиргээч Цахлай @tsahlai "6 жилийн өмнө Солонгост анх ирэхэд доллар 1100 вон байсан өнөөдөр мөн л адил 1100 вон. Монголд 6 жилийн өмнө 1166 байсан өнөөдөр 1900"via Oyuka
Азхүү Мөнхбаяр @A3XVV Доллар олдохгүй байна маргааш бүр алаан болохын байгааз завхарсан юм.
Өнгөрсөн 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их бохирдсон голуудыг нэрлэхэд манай Туул гол тавдугаарт жагсчээ. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн 230 орноос 18-т жагсдаг буюу 1.564.120 км хавтгай дөрвөлжин газар нутагтай, гурав хүрэхгүй сая хүн амтай улсын хувьд энэ бол байж боломгүй, дэндсэн асуудал юм. Туул бол нийслэлчүүдийг ундаалдаг ундны усны эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж бохир ус нийлүүлснээс бохирдол эрс ихэсч, заримдаа голын ус шургах үед бохир ус давамгайлан урсах болжээ. Энэ нь хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээ өссөнөөр хаягдал усны хэмжээ нэмэгдсэн. Дээрээс нь цэвэрлэх байгууламжаас гарсан ус чанарын шаардлага хангахгүй буюу 30 орчим хувийг нь цэвэршүүлдэгтэй холбоотой ажээ. Хэдийгээр албаныхан дээр дооргүй ярьж, бичиж, улмаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн, нанотехнологи нэвтрүүлсэн гэх ч “Сахил хүртээд шал дордов” гэгчээр бохироороо дэлхийд дээгүүр орсноо зарлуулчихлаа.
Туул голын сав газрын дагуу байгаа 160-170 гүний худгаас усаа татаад нийслэлчүүдийн ундны, ахуйн, үйлдвэрийн, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн хэрэгцээг хангаж байгаа. Мөн энэ уснаасаа бид зөөврийн худгаар дамжуулан гэр хорооллын иргэдийн усны хэрэгцээг хангадаг. Цэвэрлэх байгууламжуудын хүчин чадал муудаж, сэргээн шинэчлэх санхүүгийн боломжгүй өнөө үед бохироо шууд цутгаж байгаа ХАРАМСАЛТАЙ юм.
Туул гол нь Улаанбаатар хот, Төв аймгийн 20 сум, Булган аймгийн тав, Архангай аймгийн нэг, Өвөрхангай аймгийн хоёр сум, нийт нэг хот, дөрвөн аймгийн 27 сумыг дамжин урсдаг бөгөөд голын ус хурах талбай нь 49.616 ам.км байна. Энэ голыг бохирдуулж буй сөрөг үр дагавар нь Налайхаас эхэлдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Налайхын цэвэрлэх байгууламжийн бохир ус, карьер, хог хаягдал орсноос болж Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм /ГУЦЗАН/-ын хэмжээ 3.2-3.8 дахин ихэсдэг юм байна. Улмаар нийслэлд дөхөх тусам Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, барилгын хог хаягдал, хөрсний бохирдолт нийлж 5.4-12.4-т хүрдэг аж. Үүнээс болж Туул гол маш их бохирдсон гэх ангилалд хамаарч, цэвэршиж чадалгүй Орхон голд нийлдэг байна.
Цэвэрлэх байгууламжуудын хүчин чадал муудаж, сэргээн шинэчлэх санхүүгийн боломжгүй өнөө үед бохироо шууд цутгаж байгаа ХАРАМСАЛТАЙ юм.
Байгаль дэлхийдээ хайртай Монгол хүн бүрт нээлттэй Бид Ногоон Цагдаа бүлгээс дараах зургийг олон нийтэд хүргэлээ. Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэж амжаагүй муу ус. Шууд Туул голд… !!!
Ингээд зарим жиргээчдийн бичлэгээс хүргэж байна.
Цагаан шvхэрт аврал @GDugarjav Муу сэтгэлтэй хүнд сайхан сэтгэлээр ханд. Учир нь тэдэнд байхгvй юмыг нь та өгөхөөр тэд ч бас бүлээсэх учиртай аж…
Хатагин Б.Гэрэлт-од @Gerelee57496557 Сүү исэлдэж гашлавал гашласнаараа vлдэнэ. Харин бид исэлдэж гашлавал буцаад хэвийн байдалд орж бно. Яаж? Бие-ндээ хүндэтгэлэй соёлтой харьцах.
Urangoo Altangerel @Urangoo_A Монголд эдийн засаг, долларын ханш ийм байхад зүгээр л юуч хийхгүй суумаар… Бүүр огт юуч хийхгүй!
Lkhamaa RA @Lkhmra Нурууны өвчтэй хүн даарч л болдоггүй юм байна.
Б.Ганчимэг сэтгүүлч @ganchimeg6163 Нэгэн цагт мөрөн дээрээ гишгүүлж өөрийг нь Туг болголсон хуучин нөхдөө хэмх гишгэх ямар байдаг болоо…Бас л сонин мэдрэмж байх даа
davkaa @2006_davkaa 1Залуу эмэгтэйчүүдийн оюутаны байранд орж ирэв. Жижүүр авгай: Хэнтэй уулзах нь вэ? -Харин ээ, таны бодлоор хэнтэй уулзвал найдвартай бол?
..Хүрэх алсын ирээдүй ….
Ломбын Эрхэмбаяр @Lo_Erkhem 1 Жаргалантын темсийг Оросууд шууд беендчихлее. Нэг доргивол 2 херш далай2. Яаж хангах вэ л гэх болно
파란 바다!! ЦЭНХЭР ДАЛАЙ
USA TODAY @USATODAY Газа дахь өдрүүд чулуу шидэж эвлэрэлийг хүсдэг: http://usat.ly/1owk6Au (Abbas Momani, Getty Images)
Гончигийн Эрдэнэбаяр @mr_erdenebayar 1 жилийн өөрчлөлт. Бас давгүй шүү. Урдын ЗГ /зөрүүд гарууд/ ийм зураг үзүүлж чадаагүй.
Badamdorj .J. Mongol @bmongol Монгол Орос Англи хэлээр … Хамгийн сонирхолтой нь Монгол хүн энэ зарыг уншаад шууд л ойлгоно ямар уу :-
ЦАХИМ БОЛЖМОР