Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “MCS Coca Cola ХХК”-тай хамтран зохион байгуулдаг идэрчүүдийн U-15, U-17 насны “Хүслийн Лиг 2014” тэмцээн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байна. Наймдугаар сарын 4-нд эхэлсэн тус тэмцээнд 15 хүртэлх насанд найман баг, 17 хүртэлх насанд таван баг өрсөлдөж байна. 15 насанд өрсөлдөж байгаа найман баг нэг тойрог өрсөлдсөний эцэст өндөр үзүүлэлттэй хоёр нь алт, удаах хоёр нь хүрэл медалийн төлөө тоглох юм. Харин 17 насны таван баг хоёр тойрог өрсөлдөж, дүнгээр нь байр эзлүүлэх аж.
Өнөөдөр буюу наймдугаар сарын 14-нд болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.
15 хүртэлх насны ангилал:
Тоглолт №17
ДЭРЭН 0:2 УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ
Монголын зуу зуун хөлбөмбөгчин хүүхдүүдийн том зорилгуудын нэг болох ”Хүслийн лиг-2014” тэмцээний 17 дахь тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аварга “Дэрэн” багийн хувьд 7 оноогоор хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Улаанбаатар” Их Сургууль баг 6 оноогоор 4-р байрт бичигдэж байна. Энэ тоглолт аль аль багуудад чухал хэрэгтэй байгаа бөгөөд хэрэв “Дэрэн” клуб ялалтыг авбал тэргүүллээ хадгалж үлдэнэ. Харин “Улаанбаатар” Их Сургууль баг хожлын 3 оноогоо авч чадвал 4-р байраас шууд 1-р байрт жагсан хүснэгтийг тэргүүлэх боломжтой болох юм байна. Ингээд бөмбөгний төлөөх ширүүн тулаан өрнөж, “Улаанбаатар” Их Сургууль багийн Х.Хатанбаатар 21 дэх минутад гоолийн салхийг хагаллаа. Харин сүүлийн 2-р хагасын 54 дэх минутад мөн л “Улаанбаатар” Их Сургуулиас А.Төгөлдөр гоол оруулж , 2:0 харьцаагаар “Улаанбаатар” Их Сургууль энэ тэмцээний 3 дахь ялалтаа авч, нийт 9 оноогоор лигийг тэргүүлж эхэллээ.
17 хүртэлх насны ангилал:
Тоглолт №9
ХАСУ МЕГАВАТТ 1:11 ИНХ
“Хасу Мегаватт” баг өмнөх тоглолтод 8 хүнтэй тоглосон бөгөөд өнөөдрийн тоглолтод хүний тоо хэвээрээ байлаа. Харин “ИНХ” багийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтод оролцлоо. Эдгээр 2 баг нь одоогоор аль аль нь нэг ч хожил аваагүй байгаа бөгөөд энэ хожил тэдний аль нэгэнд дараалсан хожигдолын хар цувралаа зогсоох боломж олгох юм. “ИНХ” баг тоглолтын эхнээс л бүх талаараа өрсөлдөгчөө илүүрхэж байлаа. Тоглолтын эхний хагаст “ИНХ” багийн Н.Тайванхүү 19’, 27’, Б.Шинэхүү 26’ ба 31’ нар тус тус дубль хийсэн бол 21 дэх минутад Б.Намсрай нэг гоол нэмэн 5:0 харьцаагаар эхний үе завсарласан. Тоглолтын 31 дэх минутад Н.Тайванхүү пенальти цохисон боловч хаалганы шон мөргөж, хеттрикийн эзэн болох боломжоо алдлаа. Тоглолтын 2-р хагаст Х.Тайванхүү 45’, 70’, Б.Шинэхүү 38’, 41’, 42’, Б.Намсрай 53’, 65’, 69’, П.Төгөлдөр 44’ нарын гоолоор өрсөлдөгчөө бут ниргэж, анхны ялалтаа авлаа гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.