Долларын ханш өссөөр л байна. Гадаадын, дотоодын эдийн засагчдын анхааруулж байнаас 2000 төгрөг давахад 95 төгрөг л дутуу байна. Хоногт 5-7 төгрөгөөр өсч байгаа долларын ханш өнөөдөрийн байдлаар /арилжааны банкны мэдээгээр/ 1905 төгрөгт хүрэв. Өчигдөр ам.доллар 1899 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Харин юанийн ханш 310 төгрөг 50 мөнгө хүрэв. Хичээлийн шинэ жилийн үеэр гадаад валютын ханш бага зэрэг өсдөг ч өнөөдрийн шиг ийм өндөр үзүүлэлтэй гарч байгаагүй билээ.
О.САРНАЙ