Орхон аймгийн "Залуучуудын холбоо", БОЭТ-ын Цусны банк, Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж буй "Сумын залуус" төсөлд оролцогч залуучуудын дэмжлэгээр "Цусаа бэлэглэе" тусч аян 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9 цагт аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэст зохион байгуулагдаж 15 хүн цусаа бэлгэлэж аянд нэгтлээ. Ингэснээр цус цусан бүтээгдэхүүний хангалт сайжиран нөөцтэй байх нөхцөл бүрдэж байна. Эрдэнэт хүний амийг аварахад халуун цусаа бэлэглэсэн Эрхэм танд баярлалаа.
Таны өгсөн цусыг хэнд зориулсныг
Та өөрөө мэдээгүй
Аймшигт үхлээс нэгэн амийг
Аварсан гэдэгтээ итгэж болно.
Эх сурвалж: http://erdenet.mn