БНСУ-ын Канвон аймгийн Самчок дүүрэг дэх далайн эргээс монгол залуугийн цогцос олдсон талаар тус улсын http://news1.kr сайтад мэдээлжээ.
Өчигдөр буюу наймдугаар сарын 13-ны өдрийн 18.07 цагийн үед далайн эрэг дээр загасчилж байсан Солонгос иргэн далайн усан дээр иргэний цогцос хөвж байгааг цагдаагийн газар мэдээлжээ. Тэрээр “Голын эргээр явж байтал хүн хөвж байхыг харсан” гэж мэдүүлэг өгсөн байна.
Самчок дүүргийн аврах ангийнхан ирж цогцосыг далайгаас гарган авсан бөгөөд хэргийг Канван аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Амиа алдсан залуу тус улсад гэрээгээр ажилладаг, 35 настай Монгол залуу болохыг тогтоожээ. Тэрээр далайн LNG компанид ажилладаг байсан байж магадгүй гэж дээрх сайтад дурдсан байна.
Ч.БОЛОР