Наймдугаар сарын 1-нд Норвегийн Тромсо хотноо хөшгөө нээсэн Дэлхийн шатрын 41-р олимпиад өнөөдөр(08.14) өндөрлөнө. Хоёр жилд тутам зохиогддог Шатрын хамгийн том тэмцээнд эрэгтэй 177 баг, эмэгтэй 136 баг өрсөлдөж байна. Одоогоор арван өргийн дараах байдлаар манай эрэгтэй баг 81-р байрт, эмэгтэйчүүд 23-р байрт жагсаж байна.
Тэмцээний сүүлийн өргийн тоглолт өндөр болж, олимпиадын аваргууд тодрох учиртай. Шатарчдаа дэмжихээр УИХ-ын гишүүн Л.Лүндэнжанцан очоод байгаа. Тэмцээний дунд үеээс шатарчдаа дэмжиж ирсэн Лүндээ дарга тоглолт бүрийг анхааралтай үзэж, шилдэг шатарчдын төлөө залбирсаар сууна. Сэтгэл зүрхээрээ шатрын төлөө, шатарчны төлөө, эх орныхоо төлөө залбирч, түгшиж, зовниж байгаа түүнд бид талархахаас аргагүй билээ.
Гэрэл зургийг Oyunchimeg Genden хуудсаас авав.
Ч.ШАРХҮҮ