Монголын радиогийн “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ оролцож илэн далангүй ярилцлага өгөв. Түүнээс хөтлөгч “Таны хамгийн амттай мөрөөдөл чинь юу вэ” хэмээн асуухад гишүүн “Хиамаар бүх төрлийн хоол хийх” хэмээн хээв нэг хариулсан. Үүнийг сонссон зарим хүмүүс хөтлөгчийн асуултыг гишүүн ойлгосонгүй юу эсвэл үнэхээр түүний хамгийн амттай мөрөөдөл хиам юм болов уу хэмээн эргэлзэхэд хүрсэн гэнэ.
Мөн гишүүн маань хэл усныхаа мэдлэгийг сайжруулахаар англи хэлний толь бичгээс салахаа больсон гэнэ. Тиймдээ ч эзгүй арал руу англи хэлнийхээ толь бичигтэй явна гэдгээ ч ил шулуухан хэлнэ лээ. Эзгүй аралд хэнтэйгээ ярина гэж хэл сурч байгаам болоо гэж гишүүнийг элэглэх нэгэн ч байна.
М.ЯЛАЛТ