УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Төв банкны Ерөнхийлөгчийг огцруулах болсон гол шалтгаан нь долларынханш өдөр хоногоор өсөн нэмэгдэж байгаатай холбоотой аж. Монгол банкны үндсэн зорилт бол үнийн тогтвортой байдлыг хангах төдийгүй төгрөгийн ханшийг барих. Гэтэл “ноён” долларын ханш чангарч, төгрөгийн ханш газар унаад байхад ямар нэгэн арга хэмжээ авалгүй мөнгөний зөөлөн бодлого ярьж суугааг нь буруутган огцруулах бичгийг өргөн барьсан байна. Ам.долларын ханш чангарахын хэрээр бараа таваар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа ч үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилттой Монгол банк ямар нэгэн арга хэмжээ авалгүй амаа барьж, үнэ ханшийг сул хаясан учир хариуцалга тооцох ёстой хэмээн үзэж байгаа аж. Мөн гишүүд долларын ханшийг улс төржүүлж байна, захиалгатай, зохиомол хөөрөгдөл үүсгэж байна гэх шалтгааныг ч дурдсан байна.
Г.ТУУЛ