“Дөчин мянгатын хулигаан” гэж адгийн шаарнууд байсан

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

“Дөчин мянгатын хулигаан” гэж адгийн шаарнууд байсан

-ХҮЙТЭН ЦУСТАЙ МЭТ ТЭДНИЙ АРАНШИН ҮНЭН
ЁОЗГҮЙГ ЗӨВХӨН ДУНД ҮЕИЙН ХӨДӨӨНИЙХӨН Л МЭДДЭГ-

Ойрмогхон
нэг нөхөр утасдаад, утсаар архирах мэт занал зүхэл урсгаад, авахгүй
болохоор мессеж бичээд салахаа болив. Тэрээр цагтаа "дөчин мянгат"-ын
атаман гэгч явсан аж. Сонин дээр эрх ашиг нь хөндөгджээ дээ янз нь.
"Өдрийн сонин"  өндөг шиг бөөрөнхий байсан өдөр бараг үгүй тул аль хэл
амыг тэр гэхэв.

Мань
"дөчин мянгат" сүүлдээ мөнгө нэхээд өгөхгүй бол шүүхдэнэ гэх боллоо.
Мөнгө нь ч яахав байгууллагын хэмжээнд бол шалихгүй юм билээ. Түүний
яриа мөн лут аа. "Бидний ямар хоншоортой хулгайч явсан тухай С.Баярын
бичүүлсэн "Дөчин мянгатын атаман" номыг олж уншаагүй новш уу" л гэнэ.
"Та нар  шиг хөдөөний муу гөлөгнүүд томрох болоогүй за" л гэх юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж