Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Лхагва гариг буюу наймдугаар сарын 13-ны өдрийн твиттер тоймыг хүргэж байна.

Сая гаруй хүнтэй нийслэл хотод ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрөөр ч авто замын хөдөлгөөний ачаалал ихтэй байна. Хичээлийн шинэ жилийн улирал эхэлж байгаа энэ үед замын хөдөлгөөн улам л хүндрэлтэй боллоо. Төв замаар зорчсон автомашинаас 40-50 мянган төгрөгийн хураамж авах асуудлыг НИТХ-аанаар хэлэлцэх асуудлыг түр хойшлуулаад байна. Юутай ч найман сар талдаа ороогүй байгаа энэ үед замын ачаалал хүндхэн байгаа нь ирэх өдрүүдэд болох хөрш орнуудын төрийн тэргүүнүүдийн айчлалын үеэр бүр ч их түгжрэх төлөвтэй байна.

Жиргээч Batsaikhan B@BatsaikhanBSU  Ингэж нэг дор ирдэг автобусны үйлчилгээ Улаанбаатар хотоос өөр дэлхийн аль ч хотод байхгүй. Монголын бас нэг парадокс.

 

Энэ өдрийн жиргээнд Төрийн ордны сүлжээний асуудал байсан. УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд идэвхгүй оролцож, сүүлдээ нэгдсэн чуулган болон, Байнгын хуралдаанд бичгээр санал өгсөн тохиолдол ч гарч байсан бол ирэх намраас эхлэн хурууны хээгээр санал хураах төхөөрөмжийг Төрийн ордонд суурилуулсан байна. Харамсалтай нь техникийн эдгээр ажлыг монголчууд биш солонгосчууд хийж байгаа нь иргэдийн дургуйцлыг төрүүлж байна гэж http://tsag.mn сайт мэдээлсэн.

Жиргээчид ч энэ талаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд авсан. Жиргээч Цогоо гуай@TsogtgerelB Монголчууд тийм чадваргүй юмуу? Төрийн ордоны дотоод сүлжээг сүлжчих Монгол ITчид алга уу???.  Монголын IT компаниуд Төрийнхөө ордны дотоод сүлжээг хийж чадахгүй юм бол Төрийн холбоо, Цагдаа Тагнуулын ITчид ажлаа өгөөд зайлцгаа!  Монголд маш олон мундаг залуус байна, Монгол төр Монгол хүндээ итгэдэггүй … Төрийн толгойд байгаа нөхөд Монголоо гэсэн сэтгэл л алга болсны нэг илрэл юм даа ??? гэсэн бол жиргээч CEO – Mogul Kitchen @SukhbatMN Монгол компаниудын хийчих ажлыг Солонгос компанид өгч л байдаг. Тэгээд эдийн засаг хүндэрлээ гэх. юм гэж олон жиргээчид сэтгэгдлээ бичиж байсан.

 

Харин УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дараах тайлбарыг өглөө.

2012 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013-2015 онд хэрэгжүүлэх “Цахим парламент” төслийг УИХ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

  • Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны системийг шинэчлэх, LED дэлгэцээр тоноглох;

  • Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх;

  • Парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэх, шаардлагатай техник хэрэгслээр тоноглох ажлууд тус тус хийгдэж байна.

Төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү техник технологийн шинэчлэлтийн ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, БНСУ-ын КТНет компани болон манай улсын программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мизорн” ХХК-ийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж, төрийн холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. гэсэн байна.

 

ИНГЭЭД ЗАРИМ ЖИРГЭЭЧДИЙН БИЧЛЭГЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.

Б. Мөнхбат@BMunkhbat  1 USD = 1899 MNT, tdbm.mn

Baatarsuren.S@baatarsuren  Овжин зальтай хэд нь овоо хэдэн доллар ч дарсан сурагтай. Ядарсан иргэдийн туулын мөсийг долоох шахам цуглуулсан хэдэн төгрөг өдөр ирэх тусам үнэ цэнээ алдсаар иргэд ч нөгөө мөнгөө хав дарсаар….

Bilguun@bilguun_a Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.4-т зааснаар "төгрөгийн" худалдан авах чадвар бол Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал мөн!

Оргил@orgio_ts  Өнөөдрийн ажлыг өчигдрийн аргаар хийчихээд маргааш амжилт олох боломжгүй юм байна.

Оюун-Эрдэнэ@oyuka246  Хавдартай хүн их байна. Хавдар судлалын ачаалал их болсон энэ үед шинэ дарга нь хэдэн сайн эмч нарыг нь тараагаад дууслаа даа хөөрхий.

Akmurat Eedgee@AkmuratE 15m Монос г.м үндэсний компаниудийн ачаар Монголд хулхи эмнүүд дүүрэхгүй, салбарын ачааны хүндийг үүрч байна. Мэргэд тэгээд л шүүмжлээд эхлэх.

Dayanbilguun.D@dayanbilguun Б энэ дугуй түгжих ачих гэх мэтийг ойлгохгуй юм. Цаасан дээр бичлээ наалаа. Хүн дараа нь төлнө биз. Олон болох, удах тусам алданги нэмэлт ордог.

Galbaatar Lkhagva…@galbaatar_l Тивитэрт нэгдээд 5 жил болжээ. 2009.08 – одоог хүртэл хэрэглэж байна.

Хуучин хүү@Sodgerel_U “Би эцэг эхээсээ их хөрөнгө мөнгөгүйгээр хэрхэн аз жаргалтай байхыг сурсан” ~ Сергей Брин

Аанхаа@Aanxaa Aug 11 Хаврын чуулганы хуралдаан 139 цаг байхаас "мужик" Жэнко гишүүн маань 94 цаг, шударга элит Амаржаргал гишүүн маань 89 цаг тасалж тэргүүлжээ 🙂

Баяр@Asuudal Бөөн эх орон гэж цээжээ дэлдсэн худлаа гарууд. Тэгээд яагаад хөдөө хээр гол мөрний эргээр нил хог байдгын? Гятадууд ирээд хаячаад байна уу?

Баярхүү Пүрэвгарам@bayarkhuu Хөлбөмбөгийн фантайз гэдэг юмнаас зодог тайлна аа.. Хэдэн жил нухаад олигтой амжилт гаргаж байгаагүй. Гол нь их цаг авдаг эд байна лээ..

Хуучин хүү@Sodgerel_U Манай улсад II улирлын эцэст улсын хэмжээнд 101.4 мянган ажилгүй иргэн бүртгэгдсэн байна.

 

ЖИРГЭЭЧДИЙН ФОТО МЭДЭЭЛЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.

Цахлай@tsahlai Нохойн дуу ч ойртож байна даа #ЭЗЭН100

 

Азхүү Мөнхбаяр@A3XVV  энэ нөгөө томчуудын асар байна шдээ RT @BaatarEnkhbat: Ард түмэнтэйгээ бид хамтдаа, тэднийхээ төлөө бүгдийг хийнэ!….

 

Дариа Доржсүрэн@__darika Хонхны дууг зохиосон хүний дурсгалд зориулсан энэ хөшөө Улаанбаатар хотод "сүндэрлэх" юм бна. Ойлгохгүй юмдаа 🙁

 

Galbaatar Lkhagva…@galbaatar_l  'Засгийн газар' гэж бичих тийм хэцvv юу?

 

gantumur@gantumur6  Сергей Брин. Toyota Prius унадаг ч 2013 онд л гэхэд 219 сая долларыг буяны үйлдсэд хандивласан. #эгэлдаруу_баячууд

 

Манай улсад урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн ялангуяа хөдөө орон нутагт мотоциклийн хөдөлгөөн эрс нэмэгддэг билээ. Замын цагдаагийн газрын сүүлийн үеийн судалгаанаас харахад манай улсад ашиглагдаж буй нийт мотоциклийн 90 орчим хувийг нь Хятад улсад үйлдвэрлэсэн байдаг аж. Харин үлдсэн хувийг нь Япон, өмнөд Солонгос, Орос, Америк зэрэг тэргүүтэй улсаас оруулж ирдэг байна. Манайхан 2000 он гарснаас хойш мотоциклийг морьныхоо оронд хэрэглэх болсон нь бэлчээрээс тод харагдах дүр зураг юм. Ийнхүү техник иргэдэд ойртож байгаа нь тэдний амьдрал амьжиргаанд нэмэртэй боловч нөгөө талаар зам, тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарах болсон нь нууц биш юм. Харин зарим орон нутгаас сонгогдсон их хурлын гишүүд нутагтаа очиж, иргэдэд мотоцикл тараасан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд зөвхөн мотоцикльтой холбоотой осол 200 гаруй гарсан аж. Үүнээс орон нутагт дийлэнх осол гарсан. Улсын хэмжээнд гарч байгаа зам, тээврийн ослын тоо буурч байгаа боловч мотоциклиор амь насаа алдах хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 2013 оны хагас гэхэд 49 хүн мотоцикльтой хөдөлгөөнд оролцож байгаад амь насаа алдсан байна. гэсэн мэдээллийг Замын цагдаагийн газраас өгсөн. Иргэдэд Хятад мотоцикл унахдаа болгоомжтой байж, сэрэмжтэй байхыг сануулсаар байгаа.

А.Балжинням@BaljkaArmada Монгол залууд хятад мотоцикл хэтэрхий хөнгөхен байх шиг байна.

 

Ц.Өлзийсайхан ДОРНОД@ulziisaikhan_ts Aug 11 Энэ хогийн сав их аятайхан болжээ.Үнэ нь ч хямд.Дорнод Сэргэлэн сум МУБИС оюутан Ж.Даваагийн бүтээл.

 

Ингээд төгсгөлд нь видео тоглоом насны доройтолд орохоос сэргийлдгийг Японы эрдэмтэд тогтоосон талаар мэдээллийг хүргэж байна.

Оксфордын их сургуулийн судлаачид хүүхэд нь өдөр бүр видео тоглоом тоглох нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг гэж үзсэн байна. Гэхдээ мэдээж зөв тоглоом шүү дээ. Судлаачид 10-15 настай 5000 гаруй хүүхдийг оролцуулжээ. Ойролцоогоор тэдний 75 хувь нь өдөр бүр видео тоглоом тоглодог хүүхдүүд. Судалгааны хариуд нийт хүүхдүүдийн 75 хувь нь энгийн хүүхдийнхээс өндөр гарчээ. Тэд өөрийн амьдралын тухай гүн бодсон, сэтгэл ханамжтай гэсэн хариулт хэлж, бусадтай харьцахдаа илүү нээлттэй бөгөөд нөхөрсөг байсан аж. Харин үлдсэн 25 хувь буюу тоглодоггүй хүүхдүүд нь бүрэг ичимхий, амьдралдаа сэтгэл ханамж муу байсан байна. Тиймээс та хүүхдийнхээ сэтгэхүйг нэмэхийн тулд хорилгүйгээр видео тоглоом тоглуулж байх нь зүйтэй юм байна.

Хуучин хүү@Sodgerel_U Видео тоглоом насны доройтолд орохоос сэргийлдгийг Японы эрдэмтэд тогтоожээ.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж