Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг бүртгэлжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг бүртгэлжүүлнэ

Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Цахим Засаг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг бүртгэлжүүлэх, хил хязгаарыг нь шинэчлэн тогтоох, нэгдсэн системтэй болох, мэдээллийн сан байгуулах, мониторинг хийж ашиглалтыг нь сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч буй юм байна.

Тиймээс эл хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын төлөв байдал, газар ашиглалтын горим, тавигдах шаардлага, норм, дүрэм стандартыг шинэчлэн тогтоох, орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд газрын боломжит нөөцийг шинэчлэн боловсруулах аж. Түүнчлэн тариалангийн талбайн мэдээллийн санг үе шаттайгаар байгуулан хэрэгжүүлж, газрын тохиромжтой байдлын үнэлгээнд суурилсан тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуй байгуулах чиглэлээр ажиллах  юм байна.

Г.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж