Оростой худалдаа хийлгэхийн эсрэг байна

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Оростой худалдаа хийлгэхийн эсрэг байна

Fotolia/ Aleksandar Mijatovic

 

Европын холбоо Бразили, Чили зэрэг Латин Америкийн орнуудтай хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Оросын зах зээлд тэдний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг оруулахын эсрэг байгаа талаар Financial Times дамжуулжээ.

 

 

Латин, Америкийн орнуудыг Оросын зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр хэлэлцэж буйд Брюссель нилээдгүй  түгшиж байгаа гэнэ. Гэхдээ тэд зарим компаниуд Оросын зах зээлийн чөлөөлөгдсөн байр суурийг эзлэхээр гэрээ байгуулж болно гэдгийг тэмдэглэсэн байна.

 

 

Европын  холбооны нэгэн өндөр албан тушаалтан “Латин Америктай хийх хэлэлцээ нь улс төрийн утга агуулгатай байх бөгөөд голчлон Украины байдлаас шалтгаална” гэж хэлсэн байна.

 

Бразилийн Хөдөө аж ахуйн яам өмнө мэдээлэхдээ  тус улсын 89 компанийг ОХУ зах зээлдээ оруулахаар зөвшөөрснийг  “дээд амжилт” гэж онцолсон байв.  Сүүлийн үеийн мэдээллээр бол наймдугаар сарын 9-нд Чили-Оросын талууд уулзсан бөгөөд тэд ОХУ-д нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж