ДАШТ эхлэхэд цөөн хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

ДАШТ эхлэхэд цөөн хоног үлдлээ

ОХУ-ын Челябинскт болох Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдлээ.  Тэмцээн наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд болох, “Рио 2014” олимпийн наадамд оролцох эрхийн оноо цуглуулах жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор Говь амралтын газарт бэлтгэл сургуулилтаа базаасаар байна.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2012 оны Зуны Олимпийн наадмын жүдо бөхийн 73 кг-ийн жингийн аварга Мансур Исаевын төрөлх хотод болох бол домогт Иля Иллиадес дахин адидасын жүдогитой татами дээр гарч, уран сонирхолтой барилдаан хийхээр байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ тэмцээний нээлтэнд биечлэн оролцох тухай мэдээлэл ирж байна. Олон улсын Жүдогийн Холбоо Judobase гэх шинэ вэбсайт нээж, үүгээрээ бүх барилдаануудыг жүдо сонирхогчдод үзүүлэхээр төлөвлөжээ. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 14 жинд явагдах бол зохион байгуулагч улсаас нэг жинд 2 уүдоч өрсөлдөх эрхтэй юм байна. Эмэгтэй жүдочдын хувьд 4 минутын хугацаатай хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жүдо бөхийн өлгий болсон Япон улсын эмэгтэй баг тамирчид амжилт муутайхан оролцсон бол энэ жил хүчтэй, бэлтгэл сайтай тамирчдаа илгээхээ мэдээлээд байна. Япон улсаас энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд Наохиса Такато, Масаши Эбинума, Шохеи Оно, Олимпийн аварга Каори Матцумото нар оролцохоор мэдүүлгээ өгчээ. Энэ сарын 25-31-ний хооронд болох Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-аас 60 кг-ийн жинд Беслан Мудранов, 66 кг-ийн жинд Камал Хан-Магомедов, Михаил Пуляев нар өрсөлдөх юм. 73 кг-ийн жинд Муса Могушков, 81 кг-д Дэлхийн аварга Иван Нифонтов, 90-д Кирилл Вопросов Кирилл Денисов, 100-д 2011 оны дэлхийн аваргын алт, 2012 оны Олимпийн наадмын алтан медальт Тагир Хайбулаев, +100-д Ренат Саидов нар өрсөлдөхөөр болжээ. Эмэгтэйчүүдээс 48 кг-ийн жинд Алеся Кузнецова, Ирина Долгова, 52 кг-д Юлия Рыжова, Наталья Кузютина, 57-д Ирина Заблудина, 63 кг-ийн жинд Марта Лабазина, 70 кг-ийн жинд Екатерина Денисенкова, 78-д Анастасия Дмитриева, +78 кг-д Ксения Чибисова нар хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.

Эх сурвалж: Likenews.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж