Наймдугаар сарын 1-нд Норвегийн Тромсо хотноо хөшгөө нээсэн Дэлхийн шатрын 41-р олимпиадад манай улс амжилттай оролцож байна. Хоёр жилд тутам зохиогддог Шатрын хамгийн том тэмцээнд 177 орны баг тамирчид эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалд өрсөлдөж байна. Одоогоор 10 өрөг тоглосон бөгөөд Эрэгтэйчүүд 177 багаас 10 оноотой /5 хожиж, 5 хожигдсон/ 81-р байрт, Эмэгтэйчүүд 136 багаас 13 оноотой /6 хожиж, 1 тэнцэн, 3 хожигдсон/ 23-р байрт жагсаж байна.
Эмэгтэйчүүд ангилалд 1-р ширээнд Үндэсний шигшээ баг, Завхан аймаг, Алдар спорт хорооны тамирчин ОУ-ын мастер эрэгтэй, Их мастер эмэгтэй Батхуягийн Мөнгөнтуул 4-р байрт, 5-р ширээнд Архангай аймаг, Мобиком группын тамирчин ОУ-ын мастер эмэгтэй Баянмөнхийн Анхчимэг 7-р байрт явж байна. Их мастер Б.Мөнгөнтуул сүүлийн өргөө хожвол медаль хүртэх боломжтой.
Шатарчид маргааш /VIII.14/ сүүлийн өргийн тоглолтоо хийнэ.
Эрэгтэйчүүдийн дүн:
1-р өрөг Саудын Араб – Монгол 0:4
2-р өрөг Франц – Монгол 4:0
3-р өрөг Монгол – Непал 2,5:1,5
4-р өрөг Хорват – Монгол 3,5:0,5
5-р өрөг Монгол – Тажистан 2,5:1,5
6-р өрөг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд – Монгол 0,5:3,5
7-р өрөг Монгол – Израйль 1:3
8-р өрөг Албани – Монгол 2,5:1,5
9-р өрөг Монгол – Венесуэл 2,5:1,5
10-р өрөг Монгол – Тринидад Тобаго 4:0
11-р өрөг Эл Салвадор – Монгол ???
Эмэгтэйчүүдийн дүн:
1-р өрөг Монгол – Арабын Нэгдсэн Эмират 4:0
2-р өрөг Франц – Монгол 3,5:0,5
3-р өрөг Монгол – Ирланд 4:0
4-р өрөг Алжир – Монгол 0:4
5-р өрөг Монгол – Вьетнам 2:2
6-р өрөг Казахстан – Монгол 2,5:1,5
7-р өрөг Монгол – Парагвай 3:1
8-р өрөг Монгол – Филиппин 3:1
9-р өрөг Польш – Монгол 2,5:1,5
10-р өрөг Унгар – Монгол 1,5:2,5
11-р өрөг Монгол – Словен ???
Б.НЯМДАВАА