Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-нooc өнгөрсөн долдугаар сарын эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн чансааг гаргажээ.
Өнгөрсөн сард Азербайжаны нийслэл Бакуд болсон Алтан Гранпри, Словакын Синад болсон оюутны ДАШТ, Мексикт болсон Пан Америкийн АШТ-ий дүнг харгалзан чансааг гаргасан юм.
Манай улсаас дэлхийн чансаанд эрэгтэй ес, эмэгтэй 11, нийт 20 тамирчин багтсан.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кр-ын жинд Э.Бэхбаяр долоо, Д.Цогтбаатар ес, 61 кг-д Э.Ням-Очир 10, Т.Түвшинтулга 16, 65 кг-д Г.Мандахнаран 15, Б.Батмагнай 17, 70 кг-д Б.Батзориг 18, 74 кг-д П.Өнөрбат 14, 97 кг-д Д.Хүдэрбулга 10, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл ес, 53 кг-д А.Батцэцэг 11, Э.Сумьяа 13, 55 кг-д П.Орхон ес, С.Бямбацэрэн 16, 58 кг-д Б.Шоовдор 19, 60 кгд С.Цэрэнчимэд 10, Т.Мөнхтуяа 14, 63 кг-д С.Батцэцэг 18, Б.Одончимэг найм, 75 кг-д О.Бурмаа есдүгээр байрт бичигдсэн байна.
Эднээс оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга дэлхийн чансаанд анх удаа багтжээ.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин