Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “MCS Coca Cola ХХК”-тай хамтран зохион байгуулдаг идэрчүүдийн U-15, U-17 насны “Хүслийн Лиг 2014” тэмцээн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 13-нд болсон тоглолтын мэдээллийг хүргэж байна.
15 хүртэлх насны ангилал:
Тоглолт №14
АРВИС 1:3 ХОРОМХОН
Тоглолтын эхний хагас “Хоромхон” багийн давамгайлал дор явагдлаа. Тоглолтын 11 дэх минутад “Хоромхон” клубийн Б.Хосбаяр эхний гоолыг оруулсан бол 21 дэх минутад Б.Бүрнээбаяр 2 дахь гоолыг оруулснаар, тоглолтын 1-р хагаст 2:0 харьцаатай “Хоромхон” клуб тэргүүлсэн. Харин 2-р хагасын 41 дэх минутад “Арвис” клубийн Э.Мандахбаяр хариу барьж, тооны харьцааг ойртуулсан боловч, 58 дахь минутад “Хоромхон” клубийн Б.Хосбаяр дахин өрсөлдөгчийнхөө хаалгыг гоолоор мялааж, тоглолтын харьцааг 3:1 болголоо. Ийнхүү “Хоромхон” клуб хэрэгтэй нэгэн ялалтыг байгууллаа.
17 хүртэлх насны ангилал:
Тоглолт №7
ИНХ 0:21 ДЭРЭН
Идэрчүүдийн “Хүслийн лиг-2014” тэмцээний 17 хүртэлх насны ангиллын 7 дахь тоглолт “ИНХ” – “Дэрэн” багуудын хооронд явагдлаа. “ИНХ” клуб энэ удаагийн тоглолтод 8 хүнтэйгээр гарааны бүрэлдэхүүн дутуу тоглосон. “Дэрэн” клуб бөмбөг эзэмшилтээрээ өрсөлдөгчөө хол илүүрхэж байсан төдийгүй, хаалга руу чиглэсэн цохилтын тоо ч хэд дахин зөрөөтэй байлаа. Гэсэн ч “ИНХ” клуб тоглолт дуустал хүчтэй тэмцэл өрнүүлсэн юм. “Дэрэн” клубээс гоолын хур буулгаж, нийтдээ 21 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасны 12 гоолыг эхний хагаст, А.Тэмүүжин 7’, 11’, 21’ ба 32’, Б.Амарболд 16’, 26’, 28’ ба 35’, П.Энхбаяр 13’, 14’ ба 17’, Г.Нямбаяр 29’ нар тус тус оруулсан. Харин сүүлийн хагаст А.Тэмүүжин 40’, 45’ ба 60’, Б.Амарболд 40’, 68’, Т.Өрнөхбаяр 46’, О.Төгөлдөр 53’, 64’, Г.Гантогтох 63’ нар гоолдож, “Дэрэн” клуб өрсөлдөгчөө илт давуугаар бут ниргэж, одоогоор тус тэмцээнд оруулсан гоолын тоогоор бусад багийг манлайлж байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.