Либери рүү туршилтын эм илгээнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

Либери рүү туршилтын эм илгээнэ

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ба тус орны Хүнс, эмийн хяналтын албанаас Эбола вирусыг эмчлэхээр бэлтгэж байсан туршилтын эмийг Либерид илгээхээр шийдсэн байна. Энэ тухай Reuters дамжуулсан байлаа.

 

Эх сурвалжийн өгүүлснээр туршилтад байгаа эмийн эхний хэсгийг Баруун Африкийн энэ оронд  илгээх юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Маргарет Чан  халдвар авсан эмч нарыг эмчлэхэд дээрх эмийг хэрэглэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа бөгөөд ДЭМБ-ын шинжээч уг эмийг Африк хүргэх гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж