23 сая робот жиргээчид байна

Хуучирсан мэдээ: 2014.08.13-нд нийтлэгдсэн

23 сая робот жиргээчид байна

Мэдээ мэдээллийг хамгийн хурдан түгээдэг, хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээнүүдийн нэг болох Твиттер 271 сая хэрэглэгчтэй гэсэн тооцоо гаргасан. Гэсэн ч энэ тоо бодит хэрэглэгчдийн тоо биш нь батлагджээ.

Твиттерын нийт хэрэглэгчдийн 8 хувь нь хүн биш робот жиргээчид байдаг байна. Робот жиргээчид буюу bot-ууд нь мэдээ мэдээллийг автоматаар шейрлэх, бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хийх, төрөл бүрийн hashtag ашиглах зэрэг олон үйлдлийг хийж чаддаг байна.

Тиймээс компани байгууллагууд, улстөрчид, алдартнууд хүртэл bot-ыг твиттер хуудсаа хөтлүүлэхэд ашигладаг аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж